Хоол идсэний дараа цай ууж болохгүй

Бид өдөр тутмын үйлдлээрээ биемахбодио хордуулсаар байдаг. Жишээ нь өглөө босоод яарч сандран цайгаа ууж, шүршүүрт орох нь энгийн үзэгдэл.

Тэгвэл хооллосны дараа дараах үйлдлийг хийж болохгүй

Шүршүүрт орох

Шүршүүрт болон усанд орох үед хүний биеийн температур бага зэрэг өсдөг. Биеийн гадар хэсэгт ч дулаан нэмэгддэг. Мөн арьсанд ердийн үеийнхээс бага цус очдог. Энэ нь хоол боловсруулах үйл явц болон бодисын солилцоог тасалдуулдаг байна. Тиймээс хоол идсэнээс хойш хамгийн багадаа 30 минут өнгөрсөн хойно усанд орох нь зүйтэй юм.

Цай уух

Бидний ихэнх нь хоол идсэнийхээ дараа цай уудаг. Ингэснээр хүний биед хамгийн ашигтай төмрийн шингэцэд саад болдог байна. Тиймээс хүүхэд, жирэмсэн эмэгтэй, төмрийн дутагдалтай хүмүүс хоол идсэнээс цагийн дараа цай ууж болно. Харин үүний оронд аяга кофе уух нь илүү.

Унтах

Унтахаасаа өмнө идэх нь удаан хугацаандаа илүүдэл жинтэй болох үндэс болдог. Хоолтой ходоод хүчиллэг ихтэй болж цээж хорсох, гулгих зовиур илэрдэг. Тэр ч байтугай үдийн цай болон оройн хоолны дараа унтаж амардаг хүний тархинд цус харвах магадлал өндөр байдаг аж. Унтахаасаа 2 цагийн өмнө хоол идэх нь хамгийн тохиромжтой.

Дасгал хийх

Судлаачид хоолоо шингэсний дараа дасгал хийхийг зөвлөдөг. Хоолтой ходоод ачаалахад тавгүйтэж дотор муухайрах, зогьсуулах зэргээр зовиурладаг ба татах, шоконд орох хүртэлх эрсдэл учирдаг. Хэрэв танд хоол идсэний дараа дасгал хийх шаардлага гарсан бол алхаж биеэ халаан хоёр цаг болсны дараа дасгал хийгээрэй.

Тамхи татах

Хоол идсэний дараа биеийн бараг бүх хэсэг хоол боловсруулах үйл явцад оролцдог. Харин хооллосны дараа тамхи татсанаар энэ үйл явцыг хоёр дахин түргэсгэдэг. Тиймээс тамхины хор биед хоёр дахин ихээр сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн тамхи хоолноос биед шингэх хэрэгтэй эрдэс бодис, кальци, Ц, Д витаминыг биед гадагшлуулдаг.  Энэ бүгдийг сонссон ч хоолны дараа тамхи тамхи зуршлаа орхиж чадахгүй байгаа бол ядаж хооллосноос 20 минутын дараа тамхи татахыг зөвлөе.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. цйа ууж үзцэн болжиинлээшдээ

    3 1 Хариу бичих
  2. Хоол идсэний дараа амьсгалж болно биз дээ

    5 0 Хариу бичих
  3. tegvel hyataduud bugd tsus harvatsiin bn doo

    1 3 Хариу бичих