Урт наслах дүрэм

Дундад зууны үед хүмүүс дунджаар 30 насалдаг байжээ. XVII-XVIII зуунд энэ тоо 50 болж нэмэгдсэн бол XX зуунд 60 хүрч уртасчээ. Тэгвэл энэ зуунд хүний дундаж наслалт 70-80 хүрэх гэнэ. Хөгжингүй орнуудад бүр 100 ч хүрэх боломж бий гэж эрдэмтэд тооцоолж байна. Удамшил зүйн үүднээс хүн 150 орчим наслах боломжтой гэдэг. Мэргэжилтнүүд олон жил хийсэн тооцоо судалгаандаа үндэслээд урт наслахад хэрэгтэй дараах дүрмийг боловсруулжээ. Эдгээрээс хамгийн чухалыг нь хүргэе.

  1. Хэт их идэхгүй байх.

Биеийн хүчний хүнд ажил хийдэггүй хүн 2000 калори илчлэгтэй хоол өдөрт идэхэд хангалттай.

  1. Насны онцлогтоо тохируулж хооллох.

30-аас дээш насны бүсгүйчүүд самар тогтмол хэрэглэвэл үрчлээ үүсэх нь бага байна. 40-өөс дээш насны бүсгүйчүүд бетакаротинаар баялаг улаан манжин, улаан лууван, шар улаан өнгийн жимс ногоог тогтмол хэрэглэх нь сайн сонголт аж. Харин 50-иас дээш насны хүн кальциар баялаг хүнс, бяслаг, загасыг сонгон хэрэглэхийг хичээгээрэй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)