Хиймэл хөх хийлгээд бүтэлгүйтсэн одууд

Х.Батсайхан


Алдартнууд биедээ мэс хүргэж, гоо сайхнаа аварч үлдэх оролдлогыг жирийн хүмүүсийг бодвол олон хийдэг. Гэвч амжилтгүй болох тохиолдлууд байдаг аж. Тэдгээр тохиолдлуудаас нэрлэж байна.

Кристина Агилера

Хэрвээ тэр нэг удаа... хиймэл хөх нь унжиж харагдаагүй бол Кристина Агилераг тийм хагалгаа хийлгэсэн гэж бидний санаанд ч орохгүй байсан биз. Тэрээр карьераа хадгалахын тулд сүүлийн 10-аад жил илүүдэл жинтэйгээ эрчимтэй тэмцэж байгаа. Энэ нь хиймэл хөхөнд ямар ч байсан муугаар нөлөөлдөг бололтой.

Иванка Трамп

Ерөнхийлөгчийн эрх охин Иванка Трамп аль 2006 онд хөхөндөө силикон шахуулсан. Харамсалтай нь цагийн явцад түүний хоёр хөх өөр хэмжээтэй болжээ. Сайн ажиглавал түүний баруун хөх нь зүүнээсээ хавьгүй том болохыг мэдэж болно.

Тори Спелинг

Хүүхдүүдээ төрүүлсний дараа бэохүүс, цээж нь урьдынх шигээ “бест”  байхаа больсон тул хиймэл хөх хийлгэхээр шийджээ. Гэвч хоёр удаа шахуулаад хоёулаа бүтэлтэй болоогүй.

Кортни Лав

Залуудаа энгэр задгай даашинзнаас салдаггүй байсан Кортни нас ахисан хойноо ч имижээ хадгалахыг хүссэн. Гарц нь хиймэл хөх байлаа. Гэтэл муу юм бол эхний хагалгааны дараа хоёр хөх нь өөр хэмжээтэй болжээ. Дахин мэс засал хийтэл хэлэр нь сайхан гэж хэлэгдэхээргүй болтлоо эвдэрсэн байна.

Тара Рид

Тара Ридийн нэг хөх нь угаасаа нөгөөхөөсөө том байсан аж. Тиймээс адилхан хөхтэй болох зорилгоор анх хагалгаанд орж байжээ. Гэвч амжилтгүй болсноор удаа дараалан хагалгаа хийлгэхэд хүрсэн. Түүний хөх одоо хэн ч харсан сайхан гэж хэлэхээргүй байдалтай олжээ.

Пола Абдул

Задгай даашинз өмссөн Полагийн нүүр хэдий жаргалтай харагдавч хөх нь арай л биш ээ. Шахуулсан имплант нь тээр доор унжиж, өөрийн ориг мах нь даашинзны ирмэгээр бүлтрэн гарч ирсэн байна. Пола хөхөндөө нэг бус удаа мэс хүргэж байсан юм.

Виктория Сильвестедт

20 жилийн өмнө дэлхийн хамгийн тачаангуй, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд дээгүүр бичигддэг байсан швед бүсгүй өдгөө нэг иймэрхүү болжээ. Байгалиасаа гоё сайхан хөхтэй ч илүү ихийг хүссэнээсээ болж ийм болсон. Хөхөндөө силикон шахуулсан чинь хоёр хөх нь хоорондоо их ч биш, нэлээд их зөрүүтэй болчихжээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)