МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн тодорлоо

Х.Батсайхан


МҮОХ-ны ээлжит чуулган өчигдөр болж, Ерөнхийлөгчөө сонгосон билээ. Санал хураалтаар МҮОХ-ны одоогийн ерөнхийлөгч Д.Загдсүрэн өрсөлдөгч Э.Мөнх-Очир, Ц.Бат-Энх нарыг ялж, улиран сонгогдсон. Тэгвэл МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгох санал хураалт өчигдөр орой болж, бүрэлдэхүүн тодорсон байна.  

Шинэ гүйцэтгэх зөвлөлд 21 хүн нэр дэвшсэнээс Б.Бат-Эрдэнэ ( Спорт менежмент ) 71 , Ц.Сандуй ( Триатлон ) 70 , Түмэн-Аюуш ( Софт теннис ) 70 , Амарсанаа 66 ( Ширээний теннис ) , Амаржаргал ( Байт харваа ) 53 , А.Ганбаатар ( Хөлбөмбөг ) 52 саналаар МҮОХ~ны шинэ Гүйцэтгэх Зөвлөлд сонгогджээ. Тэдэн дээр ОУОХ ны хүндэт гишүүн Ш.Магван, Риогийн олимпийн медальт , боксчин Д.Отгондалай нар дүрэм ёсоор шууд сонгогдсон байна. 

Үүний өмнө МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдахад тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг ( 85 санал ) , дэд ерөнхийлөгчөөр Ц.Дамдин ( 69 ) нар сонгогдсон юм. Ч.Зоригтбаатар 43 , Отгонбаатар 41 , Хатанбаатар 34 санал авчээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хулгайч Загдсүрэн сонгогдсон юм уу. Балай юм

    0 0 Хариу бичих
  2. Загдсүрэнгийн хайрцагласан хүмүүс түүний төлөө саналаа өгчээ.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ