20000 иргэнд автобусны карт үнэгүй тараана

Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран өнөөдөр хэвлэлийн хурал хийж, дөрөвдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн том оврын автобус, троллейбусанд байрлах бэлэн мөнгө хийх хайрцгийг авч, цахим хэлбэрээр үйлчилгээний төлбөрөө авдаг болж буй аж.

Ингэснээр нийтийн тээврийн бодит орлого хотын нийтийн тээврийн газар төвлөрнө гэлээ. Одоогийн үйлчилж байгаа системийн дагуу үйлчлүүлж буй зорчигчид бэлэн мөнгөний хайрцагт дутуу мөнгө хийх, жолоочид бэлэн мөнгө өгөх зэрэг асуудал гарч байгаагаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн өдрийн орлого 23 хувийн алдагдалтай байна гэсэн тооцоо судалгаа гарчээ.  

Картын хэрэглээнд бүрэн шилжиж буйтай холбогдуулан автобуснуудад шалгалтын ажлыг зохион байгуулах гэнэ. Үүний хүрээнд нийслэлийн хэмжээнд 900 гаруй шалгагч ажиллаж төлбөр төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэх аж.

Иргэдэд үйлчилгээг ойртуулж, картжуулах ажлын хүрээнд карт цэнэглэх, худалдаалах цэгүүдийн тоог нэмж тэдэнд тодорхой урамшуулал олгож байгаа юм байна. Мөн Дүнжингарав, Мишээл, Драгон зэрэг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс хязгааргүй зорчих эрхтэй сарын хугацаатай картуудыг авах боломжтой бөгөөд тус картаар өдөрт 1000 төгрөгөөр хэдэн ч удаа зорчих боломжтой аж. Картын үнэ том хүн 25000, хүүхэд 8000 төгрөгөөр авах аж. Мөн нийслэлийн захын цэгүүдэд 20000 ширхэг картыг үнэ төлбөргүйгээр тараахаар болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Зөвөө зөв карттай болий

    0 0 Хариу бичих
  2. Солонгос улсад энэ автобусны картыг хэрэглэснээрээ бэлэн мөнгө хийн суудаг үеийнхээс урамшуулал олгодог гэсэн. Тиймээс ч сайн хөгжсөн. Нэгэнт л картаар болгож байгаа бол тодорхой хөнгөлөлт урамшуулал эдлүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгж байж картны хэрэглээ чинь амьдарч чадна.

    0 0 Хариу бичих
  3. Хэзээ тэрийгээ тараах юм бэ

    1 0 Хариу бичих
  4. Карт зүгээр юм билээ Харин буухдаа уншуулаад дамжин суух боломжийг нь хааж буухад уншдаг аппаратаа эвдлэхээ БОЛЬ ТЭХ ҮҮ

    7 0 Хариу бичих
  5. Za bolio hend ch 3600 tugrug oldonoshd Ugaasaa hugshin hun hugjiliin berhsheeltei humuus ni karttaigaas hoish busad ni zugeer humuus bj taaraa tghee uursduu munguu tuluud l avaldaa arai belen yum

    2 0 Хариу бичих
  6. Үнэгүй тараах картаа орлого байхгүй ядарсан олон хүүхэдтэй иргэддээ л тараа...хөл гартай эрүүл хүмүүст бүү өг

    0 0 Хариу бичих
  7. Төр хамгийн муу менежер гэдгийг алхам тутам батлах юм даа.

    2 0 Хариу бичих
  8. картаа боль. кондукторуудаа буцааж ажилд нь тавь

    0 3 Хариу бичих