Монголчууд визгүй зорчдог орнууд цуврал №5 КУБА

Х.Батсайхан


Куба улс жилд хоёр сая орчим жуулчин хүлээж авдаг бөгөөд үндэсний орлогынхоо чамлахааргүй хэсгийг энэ салбараас бүрдүүлдэг байна. 1959 онд хувьсгал ялсны дараа АНУ-тай харилцаа нь муудаж, “Сэм авга” иргэдээ “Эрх чөлөөний арал”-д зорчихыг хориглон худалдааны хориг тавьсан. Гэвч ЗХУ болон бусад орнуудын хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалын дэд бүтцээ маш сайн хөгжүүлж чадсан нь гахайлтай. Үндсэндээ кубачуудын орлого олдог гол залбар нь аялал жуулчлал, газар тариалан гэж хэлж болно. Кубачууд өдөр тутмын амьдралдаа жуулчидьай байнга харьцаж байдаг бөгөөд энэ нь орлогын гол эх үүсвэр болдог аж. Тиймээс энд жуулчдад үйлчлэх гол зорилготой таксины жолооч, хөгжимчин, орчуулагч гэх мэт мэргэжил хамгийн түгээмэл байж, төрийн албанд ажилласнаас хэд дахин их орлогыг олж байдаг ажээ.

Монгол Улсын иргэд 2001 оны аравдугаар сарын 8-наас хойш Куба улсад 30 хүртэлх хоногоор визгүй зорчих эрхтэй болсон юм.  

Жуулчдын очих дуртай газрууд

Хуучин Гавана

Кубын түүхийг хадгалсан хамгийн гол байгууламжууд энд бий. Гаваны Капитолийн ордон, Зэвсэгийн талбай, XVIII дугаар зууны үед баригдсан Ерөнхийлөгчийн ордон /Эдүгээ Хотын музей байрлаж байгаа/ гээд сонирхол татсан олон газар жуулчдыг соронздон татдаг байна.

Хувьсгалын талбай

Кубын хувь заяаг өөрчилсөн домогт баатруудын дурсгалд зориулан байгуулсан энэхүү талбайд жуулчид заавал өчиж үздэг. Энд байдаг Хосе Мартийн дурсгалд зориулан босгосон хөшөө нь Гавана хотын хамгийн өндөр байгууламж бол Батлан хамгаалах яамны барилгын гадна хананд домогт чекист Че Геварын хөргийг дүрсэлсэн байдаг юм.

Кайо Ларго арал

-Кайо Ларго арал бол Карибын тэнгисийн хамгийн үзэсгэлэнтэй, амар амгалан газруудын нэг. Жуулчид энэ газрыг диваажинтай зүйрлэдэг байна. Цав цагаан элсэн хаялгад биеэ шарж, усанд сэлэн /кайо ларгогийн ус гайхалтай тунгалаг, цагаан элс нь ус руугаа түрж орсон байдаг. /, олон өнгийн загас харан нүд баясгахын зэрэгцээ хүсвэл гүний шумбалт ч хийж болно.

Дельфинарио

Хамгийн ухаалаг хөхтөн амьтдын нэг далайн гахайн гайхалтай үзүүлбэрийг Кубын Варадерод үзэж болно. Энд өдөрт хоёр удаа 40 миинутын шоуг жуулчдад зориулан сонирхуулдаг байна. Усан сан нь далайтайн нийлсэн гайхалтай зохион байгуулалттай. Далайн гахайнууд нь ч гайхалтай ухаалаг, энд тэднээр үнсүүлж ч болдог гэнэ.

Хосоны цэцэрлэгт хүрээлэн

-Дэлхийн хамгийн гайхалтай цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг болох Хосон Кубын Варадерод бий. Энд Кубад ургадаг олон ховор төрлийн цэцэгс, кактус, жуулчдын сэтгэлийг баясгадаг Ара хэмээх хурц өнгөтэй, хөгжилтэй тотьнууд байдаг. Мөн цэцэрлэгт хүрээлэнд байх олон нууранд завиар гайхалтай аялал хийж болно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. энэ интернэтээр гомо мөнхөө гээд бичүүлээд байдаг өрөвдөлтэй ахын тухай ном худалдаанд гарч байгаа сурагтай хаанаас авч уншиж болох вэ таминь ээ

    0 1 Хариу бичих