Монголын ОРЧИН ҮЕИЙН УРАН ЗОХИОЛ СУДЛАЛ-ын мухардал

Eagle.mn


(Авъяасгүй судлаачдад зориулав)

Уран зохиол...  тэгээд бас судлана гэж байгаа. Зохионо гэдэг бол өөрөө худлаа зүйл юм. Сэтгэцийн асуудалтай хүн зохиодог. (3 настай хүүхэд л хамгийн их худлаа ярьдаг). Хорвоо дэлхий дээр цоо эрүүл хүн гэж байхгүй л дээ. Нийгэмд хэдий чинээ сэтгэцийн асуудалтай хүмүүс байна яг төдий чинээ худлаа зохиолууд борлогддог. Уншигддаг. Тэр зохиолуудаар дуу хийж дуулна. Ном болгож уншина. Кино хийж үзнэ. Алгаа хорстол ташна. Цаг ямагт нийгэм байнга ийм явж ирсэн. Бас ийм зүйлийг судалж удирдана гэдэг гайхалтай луйвар. Монголд уран зохиолоо судалж байсангүй. Ерөөсөө уран зохиол нь өөрөө хүмүүнлэгийн ажил учраас судлах нь ч мөн хүмүүнлэгийн ухаан юм. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан биш гэсэн үг. Сайн дурын магадгүй бага зэрэг шизо нэмсэн, үгэнд хайр дурлал зарлагчдын хүрээний асуудал. Тийм ч учраас монголд задгай тамхи шиг байдаг докторуудыг бусад ШУ-ы доктороос ялган ”утга зохиолын доктор”, ”теологийн доктор” хэмээн нэрлэдэг газар ч бий. Манайхан яахав дээ. 100 хээлтэгчид ноогдох докторынхоо тоогоор дэлхийд тэргүүлдэг улс хойно.

За энэ ч яахав. Яагаад уран зохиолыг судалдаг болчихсон юм бэ? Энэ бол нийгмийг тэр чигээр нь илбэдэж, зөвхөн нэг үзэл бодол, нэг хэл, нэг бичиг үсэгтэй болгохыг мөрөөддөг коммунистуудын л бодож олсон шинжлэх ухаан юм. Яахав дээ? Шинжлэх ухааны нэрийг барьж, өөрөөр сэтгэгч, чөлөөтэй сэтгэн бодогчдыг олж тодруулаад, тэдэн рүү шөнө хар Мария, савхан цамцтай чекистуудийг л явуулчихна. Нар мандахад нөгөө чөлөөтэй сэтгэгч, шоронд гяндлуулж, шонд өлгөгдөх юм уу? Духанд нь 35 мөнгө зоогдчихдог байлаа. Ийм зүйлийг судлаачид нөгөө орчин үеийн уран зохиолыг судалдаг эрдэмтэн, доовтор, шүүмжлэгчид ариун гараараа үзэг барьж байгаад л цаасан дээрээ хийчихдэг байлаа. Ийм зүйлийг 1991 онд Оросын “Тройцкий мост”, Францын ”La Sept” суваг, «Sodaperaga Productions» кино компанийн хамтран бүтээсэн ”Чекист” киноноос ой гуттал харж болно.

”Эх оронч”, ”Эх орон”, ”Эх орноосоо урвагч” гэдэг цол бол хиймэл нэр томъёо болох тухай буруугүй хүнийг буруутгах зүйл анги болох тухай ч тэр Солжиныцины ”Гулаг олтриг”-оос хангалттай нүүр нүүрээр нь уншиж болно. Үр дүнд нь юу болсон бэ? Үр дүнд нь үү? Одоо ихэнх залуучуудын огт дуулж байгаагүй, 40-өөс дээш насныхан сайн мэдэх ”айдас”-тай нийгэм бий болсон юм. Үнэхээр тийм нийгэм байсан юм. Өөрсдийгөө “Шинэ мянганыхан” гэж нэрлэж хочилдог ойворгон залуучуудыг ”Цагаан толгой”-д тайлагдаж, цаад наад учрыг ойлгохоос урьд тийм нийгэм байлаа шүү. Тийм нийгмийг устгахын тулд их юм хийсэн. Нэг хүн бүх зүйлийг мартуулахгүйн тулд ”Бүү март” гэдэг ном бичээд, хуудас хуудсаар нь дамжуулан уншиж байж, үг хэлэх эрх чөлөөтэй болсон юм. Дараа нь тэр хүн ”Хаан шалдан байна” гэж ”Цог” сэтгүүл дээр цогтой бичсэн юм. Энэ бол ХХ зууны түүх. Нэг залуу бүр шалдлаад ичимдэг эрхтнээ архины шилээр таглаж, номын хавтсан дээрээ тавин байж, энэ эрх чөлөөг олж авчээ. Харин нөгөө угжиж, хөхүүлээд зогсоогүй, ҮГ-ээр нь ялладаг байсан систем нь алга болчихсон ч Шинжлэх ухаанд үүрлэсэн орчин үеийн уран зохиолчид тийм ч амар алга болсонгүй. Д.Нацагдоржийн ”Миний нутаг” шүлгийг өмнөө барьчихаад л үржээд байв. (Үнэндээ Д.Нацагдоржийн ”Миний нутаг”, ”Од” шүлэг бол 1920-1930-аад онд Өрнөд, түүний суралцаж асан Германд хүчээ авч байсан модернист чиглэлийн уран бүтээлчдээс шууд болон дам санаа авсан орчуулга гэдэг нь улам бүр батлагдчих гээд л байгаа) Монголын хамгийн хямдхан орчин үеийн уран зохиол судалдаг доовторуудыг яг л талх шиг үйлдвэрлэв. Тэнд ямар ч бодлого байсангүй. Багш нар нь орос, англи хэл дээрхи хаанахын хэний ч хамаагүй уран зохиолын онолыг хуудас хуудсаар нь хайчлан авч, оюутандаа өгч, монгол хэл рүү орчуулан дүн тавина. Дараа нь тэр бүгдийгээ нэгтгээд, оюутнууддаа зарчихна. Тийм ч учраас онолын сэтгэлгээ нь ихээхэн Франкштейн шинжтэй аймаар зүйл болж хувирсан юм. Янз бүрийн хүний хаа гуя, хавирга сүвэргэнээс бүтсэн. Хичнээн аймаар байх тусмаа ашигтай. Ард түмэн болоод зохиолчид тэднээс улам л их айдаг байх ёстой. Төдий чинээ ашигтай байлаа. Ямар бэртэгчид байсан гэж санана. За тэгээд үнэхээр ШИНЖЛЭХ УХААН болж төлөвшсөн бол шинжлэх ухаан л шүү дээ. Ширээний ард тойрч сууж байгаад үнэн худал, зөв буруугаа ярьчихаж болно. Ядахад нөгөө яруу үгийн маасчирууд нь хоёр хуваагддаг юм. Чөдөртэй Зохиолчдын Эвлэл, Чөдөргүй Зохиолчдын Эвлэл гэнэ үү? Санаа нь бол зохиолчдоо, уншигчидаа, хорвоо дэлхий, хорхой шавьжийг ч хоёр хуваах хүсэлтэй байлаа. Энэ хорвоо дэлхий тэмцэлгүй нэг ч хором орших учиргүй билээ. Тэр дундаа Асури нарын орон болох МОНГОЛ шүү. Хэн нь ЧӨДӨРТЭЙ, хэн нь ЧӨДӨРГҮЙ зохиодог болохыг ялгаж салгахын тулд тэдэнд дахиад судлаач нар, орчин үеийн уран зохиолын доовторууд хэрэгтэй болов.

Орчин үеийн уран зохиол судалдаг Монголын хамгийн хямдхан доовторууд аугаа их Цэндийн Дамдинсүрэнгийн бичсэнээс хойш 6 онол, 8 түүх бичжээ. Ихэнх нь бие биенээсээ будаа идсэн. Бас хаанаас ч юм хэнээс ч юм хуулсан. Тэгээд ч тэднийг нийгэм хүлээж авсангүй. Саяхнаас тэд нөгөө ШУА-даа, ШУА-д өгч буй татвар төлөгчдийн мөнгөөр ”Монголын уран зохиолын их тайлбар толь”-ийг хийхээр болжээ. Хичнээн эрдэмтэн, хичнээн жил, ямар мөнгөөр хийх, ямар АРГАЗҮЙ-ээр хийх ямар ч тодорхой чиг баримтлал байхгүй. Хажууд нь Да багшийн дүрмээр ”Болор толь” гээд зөв бичгийн алдаа шалгадаг дүрэм боловсруулаад, онлайн хэлбэрээр зараад, амьдраад ашиг олоод, хүн амьтан ангасан адуу шиг хэрэглэж болж байхад, Да багшийн 3 ботийг онлайн номын санд тавьчихаад хүүхдүүдийг гар утсаар уншуулах нь бол хамаагүй эдийн засгийн үр ашигтай ШИНЖЛЭХ УХААНЧ ажил юм шүү дээ. За энэ ч яахав. Ингэсээр ингэсээр 30 жил өнгөрчээ. Бүх юм буцаад, коммунистууд ч амь орж эхлэв. Тэд хаанаас ч юм мөнгө олоод, ХХ зууны уран зохиолыг дахиж бичүүлэхээр шийджээ. Тэнд үнэндээ ямар ч Шинжлэх ухаан байсангүй. Тийм зорилго ч байхгүй. Тэдэнд академич Цэндийн Дамдинсүрэнгийн гэрээслэж үлдээсэн судлах аргазүй ч хэрэггүй. Ер нь Европ болоод дэлхий рүү хандах, тэнд өрсөлдөх ч сонирхол байхгүй. Зүгээр л Дорно зүгт мандсан коммунист ах дүү судлаачдын дэмжлэг байхад л хангалттай. Тийм ээ? Мухардал эргэн ирлээ. Коммунизм ч эргэн ирлээ. Алга ташин хүлээж авцгаа. Цаагуураа Үнэгүй шахуу тарааж байгаа ”ХХ зууны Монголын уран зохиол” гэдэг номыг олж аваад дотроос нь зарим тодруулах зүйлээ харчихна биддээ. Тэртэй тэргүй даргын мөнгөөр хэвлээд, даргын карьерийн төлөө тарааж байгаа номыг МӨНГӨ-өөр битгий худалдан аваарай л гэж захья даа.

“Хүрээ ахан дүүс”

Г.Ням-Очир

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

  1. Хүн төрлөгтний туулж ирсан нийгмийн шат бүрт л болох,болохгүй хүссэн,эс хүсэн асуудлыг ямагт дагуулсаар ирсэн нь маргашгүй үнэн. Нийгмийн энэ үзэгдэл дээрх нийтлэлийг бичсан Г.Ням-Очир гэгчийн шүүмжилснээр,хүссэнээр арилгачих нь юу л бол? Яг үнэн чанартаа бол бүтэхгүй л дээ. Тэр коммунист нийгэм гээд газар дор ортол муучилж харлуулах гээд оролдоод байгаа нийгэм тань өнөөгийн бидний таны дураараа дургиж бичих боловсорлынсуурийг маш сайн тавьж өгсөн гээд тоочвол гэрэл гэгээтэйг нь ярьвал маш олон цаг зарж,цаас зарах болноо . Энэ бас л маргашгүй үнэн, Муучилхын тулд мунхаглаж муулах нь өөрөө ёс зүйгүй харанхуй бурангүй мунхаглал л даа. Альч нийгмийн тогтолцоонд сайн ч бий муу нь ч бий. Гэхдээ гэрэл гэгээтэй тал нь их л дээ. Тэр багахан хар бор асуудлаа сайжруулахын төлөө л өөрчилж сайжруулж ирсэн.Сануулахад Г.Ням-Очиргүй таны бичээд байгаа тэр харангүй нь лавтай манайд байгаагүйь дэндүү харлуулсан харанхуй бололтой в Ингэж хэлэхдээ өөгүй цав цагаан гээд байгаа юм огт биш , Таны бичсэн шиг тас хар байгаагүй бага ч болов цагаан толбо гэгээн байсан гэдгийг л хэлж байна .шүүмжлэлийг эсэргүүцэх гэсэндээ бус бодит үнэнийг л бичэхийг хүснэм

    0 0 Хариу бичих
    • социализмын хуарангаа ихээр санаж бэтгэрээд байгаа хүмүүс хойд Солонгосд очиж амьдарвал яадгийн бол :)

      0 0
  2. ЧИНИЙ АРААС ТЭД МУУЛЖ БАЙГАА БОЛ ЧИ ТЭДНЭЭС ТҮРҮҮНД АЛХАЖ ЯВАА ХЭРЭГ

    0 0 Хариу бичих
  3. САЙХАН ХЭЛЛЭЭ МАШ САЙХАН

    0 0 Хариу бичих
  4. Ядаж уншиж үзээд юм хэлдэг ч болоосой доо сонирхогчдоо гэж

    0 0 Хариу бичих
  5. Тэгээд энэ номны яг юу нь буруу байгаа талаар иш баримт, эх сурвулжтай нь дурьдаач дээ. Сургаар хуцдаг сохор нохой шиг иш мухаргүй юм хуцаад байх юм. Эхлээд ном муулах гэж байснаа Зохиорлчдын хороо сүүлдээ ч юу болов. Юун хүрээ ахан дүүс вэ? Ёстой мэдэх ч үгүй халтарууд өөрсдийгөө нэрд гаргах хүн муулж байгаа юм байх даа. одоо энэ арга чинь хоцрогдсон шдээ. Гончигийн Ням-очир гэх малаа. Иш чааваас даа

    2 0 Хариу бичих
  6. Баасны хэрээ гэх сохор элээ юм шүүрэх гээд чадахгүй баасаа гоожуулчихаад явдаг. Энэ Ням-Очир гэж яг тийм нөхөр байнаа.

    1 1 Хариу бичих
  7. Зөв л асуудал дэвшүүлсэн байна даа. Үнэгүй юманд үнэ цэн, үнэт зүйл огтхон ч үгүй. Ичээч дээ. ШАР номчоо

    1 0 Хариу бичих
  8. hervee 90 onii uran zohiol gj bdag bol hervee argiin shinechlel gj bdag bol galsaag helnedee.

    0 0 Хариу бичих
  9. Ээ чааваас даа... Энэ Ням-Очир гэдэг нь хэн ч юм. Мэдэх мэдэхгүй захын хулгайч нар утга зохиол ярьдаг болж Юм хийсэн хүнийг элдвээр доромжлоод ч болов өөрийгөө магтаж реклаамддаг чацга царайлсан бэртэгчингүүдээр дүүрсэн нийгэм юм даа. Дамдинсүрэн багшийн маань нэрийг ядаж тайван орхи. Та нарын өмхий аманд багтах хүмүүн биш шүү.

    2 0 Хариу бичих
  10. Нэг залуу бүр шалдлаад ичимдэг эрхтнээ архины шилээр таглаж, номын хавтсан дээрээ тавин байж, энэ эрх чөлөөг олж авчээ.

    1 0 Хариу бичих
  11. Хүрээ хөвгүүд гэж өөрсдийгээ нэрлээд их зан сууцан хэдэн гарууд их хуцаж байх шив

    1 0 Хариу бичих
  12. Бодвол энэ номноос нь ашиг харж байсан гар өөрт нь юм ирэхгүй болохоор л гомдоллоод байгаамаа даа янз нь. Гомдогсодын бүлгээ гэж. ...

    0 1 Хариу бичих
  13. Ingej l od boloh yum daa

    0 0 Хариу бичих
  14. Шизофернтэй хүн л үүнийг бичсэн байх

    1 0 Хариу бичих