Лондонгийн халдлага үйлдэгчийг хэн болохыг тогтоожээ

Их Британийн парламентын ордны гадна энэ лхагва гарагт болсон халдлагыг үйлдсэн хэрэгтнийг хэн болохыг Лондонгийн цагдаагийн газраас тогтоожээ.

Хэрэгтэн 52 настай, Халид Масүд гэгч эрэгтэй байсан байна. Тэрээр анх 1983 онд эрүүгийн хэрэгт холбогдож байсан бол хамгийн сүүлд 2003 оны арванхоёрдугаар сард хүн хутгалсан хэргээр мөн ял эдэлж байсан цагдаагийн газарт бүртгэлтэй нэгэн байжээ.

Үйлдэж байсан хэргүүдийг нь харахад террорист халдлагатай холбоогүй аж. Гэвч Лондонгийн цагдаагийн газар болон Их Британийн Засгийн газраас энэ удаагийн хэргийн цаана Исламын улс бүлэглэлийнхэн байсан гэж үзэж байгаа юм.

Халид Масүд нь энэ сарын 23-нд орон нутгийн цагаар 14:40 цагийн үед Венсминстрийн гүүрээр автомашин жолоодож яваад парламентын ордны гадаах хашааг хүчтэй мөргөхдөө олон тооны хүнийг дайрч бэртээсэн юм. Тэрээр цааш машинаасаа буун парламентын ордон руу нэвтрэхээр явж байхдаа түүнд эсэргүүцэл үзүүлсэн хамгаалалтын зэвсэггүй ажилтныг хутгалан амийг нь хөнөөсөн ч өөр нэгэн зэвсэглэсэн цагдаад буудуулснаар амиа алдсан билээ.

Уг хэргийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, 40 хүн бэртсэн.

Хэрэгтэнд хутгалуулсан хамгаалалтын ажилтан нь Кэйт Палмер гэх 48  настай хүн байсан бөгөөд уг албанд 15 жил ажилласан, гурван хүүхдийн эцэг байжээ. Кэйт Палмер лхагва гарагт хутгалуулсан даруйдаа амьсгал хураасан байна. Амиа алдагсдын дотор АНУ-ын жуулчин 54 настай Курт Кочран хэмээх хүн байсан бөгөөд хүнд бэртлийн улмаас мөн лхагва гарагт нас барсан бол хэрэгтний машинд мөргүүлсэн 75 настай Лондонгийн иргэн пүрэв гарагийн орой амьсгал хураасан тухай цагдаагийн газраас мэдэгдлээ.

Машин түрээслэхдээ өөрийгөө багш хэмээн танилцуулжээ

Хэрэгтний унаж явсан машиныг Бирмингемийн "Спринг Хиллийн" агуулахаас түрээсэлсэн болохыг ”Enterprise” машин түрээсийн газраас тогтоожээ. Масүд нь Hyundai SUV маркийн машин түрээсэлсэн бөгөөд өөрийгөө багш мэргэжилтэй хэмээн танилцуулсан байна. Гэвч түүнийг Английн сургуулиудад багшилж байсан тухай ямар ч мэдээлэл олдоогүй байна.

Халид Масүдийг Кровли болон East Sussex, Eastbourne-д амьдардаг байсныг тогтоожээ.  

Хэрэгт холбоотой найман хүнийг баривчилжээ

Одоогоор уг хэрэгт холбогдсон байх магадлалтай гурван эмэгтэй, таван эрэгтэйг Лондонд барьж, саатуулаад байна. Тэдний Лондонгийн халдлагад оролцон, тусалсан байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

Сэжигтнүүдийн нэрийг тодорхой зарлаагүй ч, нас, хүйс, баривчилсан газруудыг цагдаагийн газраас ил болгосон:

  • 39 настай эмэгтэйг зүүн Лондонд баривчилсан
  • 21 настай эмэгтэй, 23 настай эрэгтэйг Бирмингхамд баривчилсан
  • 26 настай нэг эмэгтэй болон 28, 27, 26 настай гурван эрэгтэйг Бирмингхамын өөр байршилд баривчилсан
  • 58 настай эрэгтэйг Бирмингхамд тус тус баривчлаад байгаа аж.

Цагдаагийн газраас мөрдөгчид уг хэрэгтэй холбоотойгоор нэмэлт баримт, сэжигтнүүдийг илрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд өөр хотуудад ч мөн мөрдөлт хийж буйгаа мэдэгджээ.

Халдлага болсон орой Лондонгийн иргэд Трафалгарын талбайд цугларч хохирогчдод хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөж, лаа асаасан юм. Энэ үеэр Их Британийн Дотоодын батлан хамгаалах яамны сайд Амбер Рудд “Хотын иргэд бид хоорондоо холбогдож, хамтдаа ажиллаж ямар үр дүнд хүрдгийг харуулж байна. Хэдийгээр саяхан харамсалтай хэрэг гарсан ч өнөөдөр бид ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж, гэмт хэрэгтнүүдэд хүчтэй гэдгээ харуулж байна. Халдлага үйлдэгчид биднийг хэзээ ч дийлэхгүй. Бид харин тэднийг ялах болно” гэжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. europoor duuren laluud bdiiishd tedniig orovdoj eh orondooo tsagaachluulsnii gai shu deee.france bol ter chigeree arabad yvad bna uu gemer boltson gazar

    2 0 Хариу бичих
  2. Azgui europuud ch udahgui uns boloh bhdaa

    2 0 Хариу бичих
  3. Муусайн лалуудад хэт зөөлөн хандсаны гай

    3 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ