Оросын судлаач А.Алибеков УЦС-аас болж дайнд хүрч болохыг монголчуудад анхааруулав

Х.Батсайхан


-Сэлэнгэ мөрөн дээр баригдах УЦС-ын талаар бүх нийтийн сонсгол ОХУ-д эхэллээ-

Сэлэнгэ мөрөн, Эгийн гол дээр баригдах цахилгаан станцын талаар бүх нийтийн сонсгол ОХУ-ын Буриад улсад эхэлжээ. Энэ үйл явдалтай холбогдуулаад усны эрчим хүчний чиглэлээр дагнан бичдэг хараат бус шинжээч Артур Алибеков Лента,ру цахим сонинд “Байгалийг хэрхэн аврах вэ” хэмээх нийтлэл бичсэн байна. Гэвч түүний нийтлэл нь сонсголын үр дүнд илэрхий нөлөөлөх гэсэн шинжийг агуулсан байгаа нь харамсалтай.   

Тухайлбал, тэрээр нийтлэлээ  шууд “Юуны түрүүнд сонсгол явуулах болсон үйл явдал нь өөрөө оросын олон нийт, байгаль хамгаалагчид болон Ерөнхийлөгч В.Путины том ялалт” гэж эхлүүлжээ. В.Путин өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсаны дараа монголчуудын асуудалд хандах хандлага илт зөөлөрсөн гэнэ. Үүнээс өмнө монголчууд Оросын талын ямар ч саналыг үл хайхран төслийг хэрэгжүүлэхээр зүтгэж байсан гэдгийг А.Алибеков дурьдсан байна. Энэ бол В.Путины нэр хүн дээр дөрөөлөн, “В.Путин ялалт байгуулчихлаа, одоо та бүхэн баталгаажуул” гэж байгаатай ялгаагүй хэрэг юм. 

“Сэлэнгэ мөрөн бол Байгаль нуурын усны цутгалын 50 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тиймээс Сэлэнгэ болон цутгалууд дээр усан цахилгаан станц барих нь нуурын экосистемд шууд нөлөөлөх нь ойлгомжтой.

Гэвч ОХУ энэ асуудалд маш их тэвчээр зааж, дипломат аргаар шийдвэрлэх талаар хүчин чармайлт  гаргаж ирлээ. Эртнээс уламжлалтай сайн хөршийн харилцаатайн хувьд эрчим хүчний асуудлыг нь Байгаль нуурт нөлөөлөхгүй өөр аргаар шийдвэрлэх арга замуудыг ч санал болгож ирсэн. Энэтхэг, Израиль, Пакистан болон бусад орнуудтай харилцах харилцаандаа маш тайван, энхтайванчаар ханддаг шигээ Монголд хандаж байна. Гэтэл, жишээ нь Египет улс Нил мөрний дээд хэсэгт усан цахилгаан станц барих гэж байгаа Эфиоп улстай харилцаагаа хурцатгаж, байлдааны бэлэн байдал зарласан шүү дээ” хэмээн А.Алибеков бичжээ. Үүгээрээ усны асуудал бол дайн дажинд ч хүргэх эмзэг асуудал гэдгийг илэрхийлсэн бололтой.  

Тэрээр мөн “Монголчууд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангах, импортоор авч байгаа эрчим хүчнийхээ хэмжээг бууруулах, үнийг хямдруулах гэж хичээж байгааг ойлгож байна. Тиймээс ОХУ-аас импортлож буй эрчим хүчний үнийг хямдруулах нь нэг гарц байж болно. Сибириэс Монгол руу экспортлох боломжтой эрчим хүчний хэмжээг ОХУ-ын эрчим хүчний яам жилд 400 сая киловатт цаг байхаар тогтоосон. Энэ нь Монгол Улсын жилийн нийт хэрэгцээнээс 10 хувиар давсан хэмжээ. Үүнээс гадна тэд хятадаас эрчим хүч авч болно. Хөрш орнуудтайгаа яриа хэлэлцээр хийгээд эрчим хүчний асуудлаа шийдэхэд болохгүй гэх газаргүй” гэжээ.  Түүнийхээр бол Монгол Улс өөрсдөө бие дааж эрчим хүчний хэрэгцээгээ хангах ёсгүй, харин байнга худалдаж авч хэрэглэх ёстой болж таарч байна.

Усан цахилгаан станц бол Монгол Улсын хувьд зөвхөн эрчим хүчний төсөл биш, амьдралын эх булаг болсон цэвэр усны нөөц бүрдүүлэх ач холбогдолтой төсөл юм. Ус үгүй бол амьдрал үгүй. Усаа хадгалж үлдэнэ гэвэл бидэнд бэлэн төслүүдээ хэрэгжүүлэхээс өөр гарц байхгүй 

Түүний бичсэн нийтлэлд өөр санаанууд ч дурдагдсаныг хэлэх нь зүйтэй. “Асуудлыг шийдэх өөр гарц ч бий. “Росатом” компани дэлхийн олон оронд атомын цахилгаан станц барьж өгч байсан туршлагатай. Одоо ч барьж өгдөг. Тэд тэгвэл Монголд атомын цахилгаан станц барьж болно. Гэтэл Монгол Улс ураны багагүй нөөцтэй атлаа энэ асуудалд ер анхаарал хандуулахгүй байгаа нь гайхал төрүүлж байна.

Бас нэг гайхал төрүүлж байгаа зүйл нь монголчууд  “Сибирийн хүч” байгалийн хий дамжуулах хоолойг ер сонирхохгүй байгаа явдал юм. Ковыткинскийн ордыг түшиглэн байгуулах Чикан тосгоноос Улаанбаатар хүртэл 1000 орчим километр. Ковыктын ордоос Иркутскээр дамжуулаж хоолой тавьбал бүр 600 километр болно. Үүний тал нь ОХУ-ын газар нутгаар явна гэхээр боломж уг нь байна.

Монголчууд байгалийн хий дамжуулах хоолойг нутагтаа авааччихвал эрчим хүчний салбарт хувьсгалтай дүйцэхүйц өөрчлөлт авчрах нь тодорхой. Улаанбаатарынхан өвөлдөө нүүрсний утаагаар амьсгалж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа. Энэ асуудал нь гамшгийн хэмжээнд хүрчихсэн. Сайн ярьж байгаад БНХАУ руу татах шугамыг газар нутаг дээгүүрээ татаж болно. Ингэсэн тохиолдолд төсөвт нь нэмэлт орлого орно. Энэ бол зөвхөн эрчим хүчний асуудлыг шийдээд зогсохгүй дампуурлын ирмэгт байгаа эдийн засагт нь бүхэлд нь эерэг нөлөө үзүүлэх ажил болно. Байгаль нуурт ч хор хохирол учрахгүй юм” гэсэн байна. Гэвч тэр нэг юмыг ойлгохгүй байх шиг. Цөмийн эрчим хүч гэдэг бол аюултай, байгаль орчинд арилшгүй хор хохирол үлдээдэг технологи. Харин усан цахилгаан станц бол өөр. Сэргээгдэх эрчим хүч гэдэг бол байгаль орчинд хамгийн ээлтэй технологи билээ.

Нөгөө талаар Монгол Улс зөвхөн эрчим хүчний төлөө УЦС барих гээгүй. Эгийн голын усан цахилгаан станц төслийн удирдагч асан, өдгөө төслийн зөвлөхөөр ажиллаж буй Д.Одхүү ОХУ-ын хэвлэлд өгсөн ярилцлагадаа  энэ талаар “Сэлэнгэ, Эгийн гол дээр хэрэгжих төсөл бол Монголын хувьд зүгээр нэг усан цахилгаан станцын төсөл биш. Манай улс цөлжилт хамгийн эрчимтэй явагдаж байгаа улсуудын тоонд ордог.  20-30 жилийн дараа гэхэд бидэнд ус гэх юм бараг үлдэхгүй. Тиймээс усан цахилгаан станцыг дагаж бий болох цэвэр усны сан бидэнд агаар шиг л хэрэгтэй байна. Энэ бол бидний УЦС барих том шалтгаан. Хоёрдугаар шалтгаан нь, хачирхалтай сонсогдож байж болох ч энэ төсөл хэрэгжсэнээр Сэлэнгэ мөрөн, Байгаль нуур аврагдана. Нуурын дээд талд усан сан байгуулснаар нуурыг тэтгэх боломж бүрдэнэ” хэмээн байр сууриа маш товч бөгөөд оновчтойгоор илэрхийлсэн билээ. Сэтгүүлч “Монголчууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох гэж тэгж их хүсээд байгаа юм бол нар, салхины станц барьж болохгүй юу” гэхэд Д.Одхүү “Таны хэлж байгаа чинь “Та нарт зөндөө талх мах байна, усаар яах гээд байгаа юм бэ” гэсэнтэй адил сонсогдож байна. Бидэнд нар, салхинаас цахилгаан гаргаж авах боломж бий, гэхдээ бидний хувьд Усан цахилгаан станц зөвхөн эрчим хүчнхий эх үүсвэр төдийгүй цэвэр усны нөөц юм” гэж хариулсан. Тийм ээ. Усан цахилгаан станц бол Монгол Улсын хувьд зөвхөн эрчим хүчний төсөл биш, амьдралын эх булаг болсон цэвэр усны нөөц бүрдүүлэх ач холбогдолтой төсөл юм. Ус үгүй бол амьдрал үгүй. Усаа хадгалж үлдэнэ гэвэл бидэнд бэлэн төслүүдээ хэрэгжүүлэхээс өөр гарц байхгүй юм.

А.Алибековын бичсэнээс харахад, буриадад мэдээлэл хийж яваа манайханд амаргүй сорилт тулгарсан бололтой. Оросууд иргэдийн санаа бодлыг хутган үймүүлж, Монголын тал УЦС Байгаль нуурт нөлөөлөхгүй гэж хичнээн үндэслэлтэй тайлбарласан ч “Үгүй” гэж муйхарлан зүтгүүлэхийг хүсч байгаа бололтой. Гэвч Сэлэнгэ мөрөн манай мөрөн, Эг, Орхон манай гол. Бид “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдгийг харуулах л ёстой билээ.     

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (95)

  1. бусад орнууд бүгд өчнөөн усан цахилгаан станцтай,гол мөрнүүд нь бас л дундынх хил дамнасан гэтэл яагаад монгол улс ганцхан усан цахилгаан станцтай болж болохгүй болчихов их гүрний дээрэнгүй үзэлт оростой хөрш заясан нутагтай болохоор тэр үү

    2 0 Хариу бичих
  2. Казахстаны бороо буудаж унагахыг зогсоох хэрэгтэй УСЦ -гэж нөөцлөхгүйгээр урсах замд нь тог гаргаж авч болно жаахан хүч багтай ч гэсэн .ядаж 30%-гэж нь говь руу урсгалаар байна

    2 0 Хариу бичих
  3. За тэгвэл монгол уруу нийлүүлж байгаа тогоо 100төгрөг болгоод өгвөл мөн орос руу урсаж байгаа усны 50 - хувийг говь руу урсгадаг болговол УЦС -аа барихгүй байж болох юм .ер нь манай ус орсод ямар падлы байнаа.КАЗАХСТАН манайд орох бороог бүгдыг нь буудаад нутагтаа унагаадаг тэгвэл бид өөрсдийнхөө усыг өөрсдөө мэдмэдрэмж юм

    1 0 Хариу бичих
  4. Галуун нуурын УЦС-аас байнга тог авч мөнгө төлөөд бид ядуураад байх нь зөв үү

    2 0 Хариу бичих
  5. дэлхийд алдартай францын Трактебл инженеринг компани Байгаль нуурт нөлөөлөхгүй гээд гаргаад олон улсад таниулсан францууд оросуудаас лав тэнэг биш байх нэр хүндээ иймхэн юмнаас болж алдахыг хүсэхгүй нь тодорхой манайхыг хараат байлгах бодлого л хүчтэй явж байна даа

    3 0 Хариу бичих
  6. Үнэхээр дараагийн үр хүүхдүүдээ хайртай бол маш хэрэгтэй төсөл хэдэн 10 жилийн дараа уснь төлөө бие биенээ барьж иднэ дээ. Эрчим хүч мэдээж хэрэгтэнэ 2 зүйл амжуулах гэдэг бна да бүтвэлч сайхан даанч орсууд биднийн байнга хараандаа байлгах юмда

    4 0 Хариу бичих
  7. монголчууд нээрээ эргүү болсон үнэн юм байна. хятадууд өөрийн эрх ашгийг цаад талд явуулаад оросууд мэдчихээд байхад онигоотой эрүү монгол нь мэдээгүй байдаг. архичин монголчууд эргүү болжээ.

    3 1 Хариу бичих
  8. Байгаль нуур оросын нутагт ч бай монголын нутагт ч бай дэлхийд ганц, евермец экосистем эй нуур. Тэгээд ч их гун. Доогуураа манай зевсгел нууртай холбоотой тэтгэж байдаг гэсэн таамаглал бий. Еер эх уусвэруудээ туруулж ашиглах нь зев байх. Заавал сайн Сайхан юмыг суйтгэж байж Санаа амардаг новшийн зантай улс даа

    1 4 Хариу бичих
    • ooroo erchim huchnii medlegtei hun uu yugaa ch medku bj ingej yrih hereg bnuu

      1 0
  9. Baigal nuur manaix shdee.baigal nuur xatam gedegchin manaid noloolno.tiim boloxoor mongolchuud baigal dalaig xondoxhiig xusexguishdee.xovsgol baigal xuin xolbootoi.sorj bgaad usan stants barix xeregtei oros davarsan bna.mongol orosod xangaltai tolbor tolsonxichneen gazar nutag avsan bilee.

    0 0 Хариу бичих
  10. Бусдын хараат байх зовлонг төгсгөл болгох. Ингэлээ гээд хөршийн харилцаа муудна гэж ойлговол тэнэг хэрэг

    0 1 Хариу бичих
  11. Ene maash ih heregtei tosol moon gej uzej bnaa.ene ih tsever usa gadagshaaga gargaad baimaargui bna ter tusmaa ene tsever usnii noots heregtei bga ued.ene tosliig heregjuuleh l heregtei bn toriin tusheed min?

    2 0 Хариу бичих
  12. ene putin mongolchuudiig monhod orosoos erchim huchinii haraat baigah bodlogo bnaa bn!

    2 1 Хариу бичих
  13. Baigal nuurt nuluuluhgui bol tgd barih l heregtei shd. Ene zugeer tsahilgaanaa orosoos hudaldaj avahaa bolih gj bgaa gsen hardlaga tgd avah zuitei gsen um yaritsan bgan bishu

    0 0 Хариу бичих
  14. Судалгаа нь яаж гарсан юм бол,манайхан ч гүрийгээд тэнэг юм хийж мэдэх улсууд,хэрвээ байгаль нуурын экосистемд нөлөөлөхгүй гэдэг нь үнэн л бол оросууд тэгж үхэн хатан эсэргүүцэхгүй нь мэдээж,хэрвээ ойрхон станцтай болчуул,эргээгдэх эрчим хүчний хувиар нь аль ч орны хувьд ашигтай болж таарна даа,тэд эсэргүүцээд байгаа бол нөлөөлөл байна л гэсэн үг дээ,хэрвээ нөлөөлөл үнэхээр байгаад тэр нуурын экоситемд өөрчлөлт орвол ганц орочын ч биш дэлхий бидэнтэй хариуцлага тооцно гэж ярих болов уу, байгаль нь дэлхийн цэвэр усны 1 хувийг агуулдаг,дэлхийн стратеги нөөцөд ордог ус шүү

    3 6 Хариу бичих
  15. teslagiin zoronzon uusvertei generator geh met mongoliin injeneruudee odhuu demjihgui baina dundaas n mongo idehgee yu

    1 0 Хариу бичих
  16. Бидний гол гээд муйхарлан зүтгэж болохгүй ээ, байгаль нуурт сөрөг нөлөөтэй бол тэнд барих хэрэггүй, эхний барьсан станцууд чинь үр ашгаа өгөөгүй байна. Мөнхийн хөршүүдтэйгээ эвтэй найртай байж Монгол улс оршин тогтноно. Бид ч гэсэн манайх руу урсдаг гол байлаа гэхэд аман дээр нь өөр улс хаагаад байвал дургүйцнэ биз дээ. Буйр нуурын загасыг хятадууд цаад талаас нь цөлмөөд дуусч байхад юу ч дуугарахгүй арчаагүй монголчууд. Оросууд харин ч сүрхий байна. Ард түмэн ийм байдаг юмаа. Эх орноо хайрлана гэж энийг хэлдэг болохоос компьютерийн цаанаас сэлэнгээ говь руу урсгая гэж хуцахыг хэлдэггүй юм.

    5 9 Хариу бичих
    • Хөөе дэлхийн дулаарал гээч юмнаас болоод цэвдэгүүд хайлаад дуусах үед байгал сэлэнгийг ямар усаараа хангах вэ. Уртаад усаа нөөцлөөд уур амьсгалаа зөөллөөд хур тундасаа ихэсгээд авая гэж байгаа бидний буруу юу. Оросын бөгс долоогчид хэзээ дуусах бол. Монголыг хөгжүүлэхгүй гэж бүх л арга хэрэглэдэг улс шүүдээ. Үнэтэй байсан ч хамаагүй Монголыг л тойруул гэж Путиндаад төмөр зам хий бүх юмаа тойруулчихна. Монголд хийсэн бүтээгдхүүнд өндөр татвар онооно. Махаа хүртэл бразилаас авна. Тэр нь ядахдаа өвчтэй хортой хугацаа муудчихсан. Тэгэхэд Монголоос л бол авхуулна гэж гонж шүү. Буриадуудыг тасраад наашаа нийлчих байх гэж айдаг юмуу

      3 0
  17. Новш энэ мангадууд ер нь яах гээд байгаа лүднүүд вэ? Тэгж их хуцах юм бол БАЙГАЛ нуур түүний орчин тойрны нутаг чинь Түшээт ханы нутаг шүү.Оросыг хэн орос болгож хэн хэдхэн тосгоныг нь хот болгож ВАНгуудыг нь нэг гарт оруулж ОРОС хэмээх их гүрнийг бий болгосон юм Бидний монголчууд шүү

    1 0 Хариу бичих
  18. Бидний юу хийхийг оросууд заагаад. Даварчихсан лол вэ!

    3 1 Хариу бичих
  19. Selengee goviruugaa ursgaj tendee hiimel nnurtai bichil orchin uusgeye ezen ni uumaa medey ted bgal nuuriin usiig savkaad tonn tonnoor ni hujaaruu zooj nna sh dee

    3 0 Хариу бичих
  20. orosuud manaihnyg deerelhej bh shiv

    5 1 Хариу бичих
  21. Усан цахилгаан станцаа барих л хэрэгтэй дээ. Цэвэр усны нөөцөө ч хамгаална бас эрчим хүчээ ч гаргачихна. Даанч манайд энийг дэмжээд ажил хэрэг болгоод төсөл хэрэгжүүлэх үндэсний компани байна уу? Хамаг юмаа ухаад гадагшаа өгөхөөс өөр ухаангүй! :-(

    7 0 Хариу бичих
  22. Эрхэмсэг ноён Алибеков танаа хүндэтгэн мэхийе. Орос монголын найрамдал үүрд мөнх. Бид Орост хайртай. Үнэндээ бидэнд усан цахилгаан станцаас илүү орос монголын найрамдал хэрэгтэй

    2 24 Хариу бичих
    • Пялдаг гар вэ

      1 0
  23. Eagle ugaasaa l Amerikiin hurungu oruulalttai tv sh dee. Orosiig urgelj l muulj baidag. Hudlaa medeelel taviaf sencaatslaad bgaa yum bishuu

    4 8 Хариу бичих
  24. Ийгл тв бол Америкийн Монголчуудын тархийг угаах Орос Монголын дунд яс хаях мэдээллийн хэрэгсэл юмаа. Үүнийг мэдэхгүй нэг нь мэдэж ав. Зөв бурууг ялгаж сур.

    4 12 Хариу бичих
  25. Ene asuudal dr hyatad amerikiin demjlegiig avah heregtei. Er n l manai mongol hong kong singapore shg bayan uls bh heregtei. Bid chn azuud shvv de. Kazakhstan shg togloomiin uls bh hereggui. Hyatad amerikiig baraadaad hugjiyoo. Oros manaihiig hugjuulsenguisht buten zuun ungursunshvvdee

    5 1 Хариу бичих
    • Hyatad, amerik 2 chini mongolchuud bidnii jinhene and nuhud mun bil uu? 1 ni Mongolyg Hyatadyn Orosod bulaalgasan, aldagdsan nutag gej haramsaj yavdag, nuguuduh ni 1945-aas 1961 onyg hurtel BNMAU-yg NUB-d elsuulehgui gej 13 udaa saad bolj baisan . . .

      0 0
  26. Baigal nuur mongoliinh gej yagaad yrihgui bnaa! yrildaa bolohgui bol Buriad mongol bol bidnii mah tsusnii tasarhai gedgiig oilguul mongolchuud erchim huchnii tom eh uusvertei bolii gehed yagaad umhii Buriaduud demjihgui bnaa! Buriad mongol bidnii neg heseg Baigal nuur ner ni hurtel Baigal bodood uz

    0 0 Хариу бичих
    • Bai gul - bayan nuur, Hub su gul - ih ustai nuur . . .

      0 1
  27. Эхнээс нь авилгачид газрын лецензний наймаачид баялагаа гадныханд бэлэглэж баяжигсадтай хатуу хариуцлага тооцохгүй бол энэ мэтчилэн барьцах улсууд энэ тэндээс гарч ирэх нь мэдээж хэрэг юм.Эд хөрөгөндөө хир эзэн болох нь тусгаар улсын ирээдүй харагдана.

    3 0 Хариу бичих
  28. Оросууд хятад руу Байгал нуураас цэвэр усны хоолой тавих сураг гарч байсан хэр үнэн юм бол. Энэ судлаачийн нэр орос биш Хар сарнай Амарааг зоддог нөхөртэй ойролцоо лал шашинтны нэр байна уу.

    3 1 Хариу бичих
  29. Orsuud delhiin shivshig ter dotoodiinhoo avilgal mafigaa darhaa bodvol barav. Orsiin say say tetgevriin nastaichuud n tetgevergui hagas ulsgulun amidarch baina. Putin daranguilagch teghed 200 terbum dolloriin hurngutei jinhene oros parzit bolson.

    3 1 Хариу бичих
  30. Бид гадны компанид алтыг нь ухуулахдаа дуугүй суудаг ирээдүйн ийм асуудлаа ахиад л оросуудаас хараат дуугүй суусаар ирээдүйгээ шаварт хутгаж болохгүй Усан цахилгаан станц алт ухахтай адил ус газар нутаг орныг сүйтгэхгүй шүү дээ

    5 0 Хариу бичих
  31. Tegvel mongold unegui tsahilgaan uguh yumuu.

    2 0 Хариу бичих
  32. Энэ зарим нэг сэтгэгдэл бичсэн хүмүүс Энэ нийтлэлийг уншаад бичсэн болуу гэхээс эмээж байна Энэ нийтлэл Монгол улсын талаар үнэн юм бичиж Монголд ганцхан Усан цахилгаан станц хэрэгтэй байгаад байгаа юм биш Бид Одхүү гэдэг тэр хүнд ирээдүйгээ харж байгаад баярлаж дэмжих хэрэгтэй 10 20 жилийн дараа монголчууд том гол мөрөннөөс өөр жижиг гол горхи ширгэж усгүй болно тэр үед энэ усан цахилгаан станц Монголчуудын аминд орж болох юм

    6 1 Хариу бичих
    • Бид гадны компанид алтыг нь ухуулахдаа дуугүй суудаг ирээдүйн ийм асуудлаа ахиад л оросуудаас хараат дуугүй суусаар ирээдүйгээ шаварт хутгаж болохгүй Усан цахилгаан станц алт ухахтай адил ус газар нутаг орныг сүйтгэхгүй шүү дээ

      1 0
  33. хуцсан орос бэ

    2 1 Хариу бичих
  34. Хараал идсэн наад хэдэн үсгийн алдаагаа засаачэээ

    1 0 Хариу бичих
  35. Ганхүү, Баярбаатар, Чимэддорж нарын мафи 2008 оноос эхлэлтэй. Арчаагүй юмнууд ганц станц барьж чадахгүй нь. ДЦС3ын өргөтгөл яав? Одоо АН-ын нэг арчаагүй юм тавьсан байна лээ. Мягмар юу чадах юм. 5 дугаар станц яав? Сураггүй. Эрчим хүчнийхэн тэвчээртэй тулдаа л харзнаад байгаа шүү.

    0 1 Хариу бичих
  36. Barihl xeregteishdee xedii boltol Orosoos aij yabxiin be. Davartsiin be novshnuud chini

    1 0 Хариу бичих
  37. Яг сэлэнгэ мөрөн дээр биш, сэлэнгэтэй нийлдэг эгийн гол дээр энэ төслийг хийх гэж байгаа юм бишүү, энэ төслөөс болоод байгаль нууранд ямар ч өөрчлөлт орохгүй гэж бодож байна.

    5 0 Хариу бичих
  38. Ингэвэл харин ч АНУ барууны талд орно шүү оросууд гэмгүй хүний дүрд гайхалтай тоголж чаддаг

    4 1 Хариу бичих
  39. байлдаад яах юм бэ. Байгалма буриадуудтай нь буцаагаад өгчих.авчихаад бас харамлаад турж үх гээд болохгүй ш дээ.

    4 1 Хариу бичих
  40. Ингээд дургүй хүргэдэг байхгүй юу. Оросууд хойшоо урсаж байгаа бүх гол дээрээ УЦС-ыг хэд хэдээр нь барьсан. Тэгж ярих юм бол Хойд мөсөн далайн усан хангамжийг багасгаж түүгээрээ Хойд мөсөн далайн экосистемийг сүйрүүлж байгаа. Мөсийг хайлуулж, амьтдыг нь устгаж байгаа байх шүү. Хойд мөсөн далай бол хэд хэдэн улсад хамаардаг. Орос хэлтэй бол энэ А.Алибековд хэлмээр байна. Их гүрний дээрэнгүй үзэл хоцрогдсон үед энэ орос юу вэ? Нэг олон нийтийн байгууллагын өмнөөс мөнгөөр явдаг холион батан хутгагч байгаа л даа.

    12 1 Хариу бичих
  41. Teneg hog. Baigali nuuriig n hyatad ruu tatah geed tom tosol hodolchihson baihad duugarch chadahgui chatsaga tsarailchaad mongolchuud usan tsahilgaan stants barih geheer baigali nuur suidchih yum gene. Bid nariig usan tsahilgaan stants barihaas omno hyataduud mongoloor damjuulj hooloi tataad naad baigali nuuriig chin sorood duusgah bailgui.

    2 1 Хариу бичих
  42. Manaihiig hereglegch ,tuuhii ediin baaz ulsaar.ni bailgah ashig sonirhol gadniihand ch ih bii l dee...

    2 0 Хариу бичих
  43. Орос их олон УЦС барьсан,Байгаль нуураас эх авсан Ангар мөрөнөөс авахуулаад л олон УЦС бий дээ. Орос орон дэлхийн усыг бохирдуулж хүн төрөлхтөнд аюултай гамшиг учруулж байгаа ажээ. Орос бүх УЦС-аа буулгаж хүн төрөлхтнийг усны бохирдлын аюул заналаас аврах хэрэгтэй.

    5 1 Хариу бичих
  44. Өө, байлдвал ч байлдая. Монголчуудаа, мориндоо.

    2 2 Хариу бичих
    • Tenegleld hyazgaar ugui bolgoo

      4 1
  45. Атомын ЦС барих нь харин зөв шүү. Атомын цахилгаан станц анх барихад л их зардал ордог болохоос биш хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэдэг, системийн тохируулгыг Усан станцтай адил гүйцэтгэж болдог станц шүү.

    6 3 Хариу бичих
  46. сэлэнгэ мөрөн дээр цс барьснаар орос усгүй болох гээд байгаа ч юм биш гол зорилго нь монгол улс эрчим хүчний хараат байдлаас гарчих вии гэсэн айдас. монгол ядуу хямралтай байвал хоёр хөршийн сэтгэл тайван байна. монгол эдийн засгийн хараат бус болоод хоногийн хоолоо бодохоо болиод өөр юм бодоод ирвэл өнгөрсөн гашуун түүх давтагдах вий гэхээс шээс нь гоожиж байгаа юм.

    37 0 Хариу бичих
    • үнэн үг

      0 1
    • Yg zov

      0 1
    • Яг зөв

      0 1
  47. Zahialgat bichver bgaa ni haramsaltai. Bid ene nutagtaa laagaa idenuu luuvangaa idenuu ivanuudad tuich hamaagui sta

    9 1 Хариу бичих
  48. Ezen ni yumaa medej ereg ni usaa hashdag.

    7 1 Хариу бичих
  49. Монгол улсын Эрчим хүчний хэрэглээ аль хэдийн гаднаас хараат болсон шдээ.

    5 1 Хариу бичих
  50. Нээрээ заавал яах гэж байгаль далайг тэтгэгч сэлэнгэ дээр усан цахилгаан станц өчнөөн их мөнгөөр барих гээд байгааг жирийн би ойлгохгүй байна байгаль далай бол ганц оросын ч биш дэлхийн цэвэр усны нөөц бид дэлхийн иргэд шүү дээ оронд нь оросоос хямд өртгөөр цахилгаан авахаар тохирно л биз дээ байгал далайгаас гардаг ангар мөрний том усан цахилгаан станц байдаг тог нь хямд шүү дээ тэгээд ч байгаль далайгаар оролдвол хөвсгөл далайд ч хортой байж магадгүй дээр нь ийглийнхэ зохион байгуулалттай элбэгдоржийг яагаад магтаад хамгаалаад байгааг ойлгохгүй байна хэрэг хийгээгүй сайн хүн байсан бол ингэх шаардлагагүй л байхдаа

    0 21 Хариу бичих
    • Yg khymd erchim khuch ugnu sh dee.erkhuud1rubli,ulaan-uded 3 rubli,mongold 9 rublier tootsoo khiideg.uuriin undsen urtguus 9 dakhin unetei.gol ni ene manaikhaas irsen us geed bod

      0 0
    • Чи монгол биш байхоо. Завхан гол дээр Тайширын УЦС барьж байхад бас энэ гол ширгэнэ гээд л гонгиноцгоогоод байсан одоо харинч усны урсац, нөөц нь сайжраад сайхан хиймэл нууртай болоод цаг уурын хуурайшилд маш их эерэг нөлөөтэй байна. Үүнтэй адилаар эх оронч биш голоос бид үр шимийн хүртэж байгалын доройтолд эерэг маш сайн үр дүнг олж, маш хямд эрчим хүчний хэрэглээтэй болно. Зөвхөн оросууд биш бид бас хямд эрчим хүч хэрэглэх эрхтэй.

      5 0
    • өмхий хулмас минь хол очиж хуц

      4 0
  51. Davarsan Putleriin shees ve huuchin tsag shig bugdiig udirdaj husesnee hiilgedeg baihiig husdeg boljee ene muu lalruud

    4 1 Хариу бичих
  52. ЭНЭ ОДХҮҮГ энэ асуудлаар нь ганцаарчлан шалгах хэрэгтэй, ИХ МӨНГӨ энэ этгээдийн гарын салаагаар урссан гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байж болно.

    1 8 Хариу бичих
  53. Odhuu dagz Orosiin mafuud Mongold vizgui orj irdeg bolson shdee huugaar ni huihlaad ugnuu gaigui.Yuun usan stants solior buunii nohoi.Tegej bas buun ur ur uusgeh ni dutaa yuu chi

    1 10 Хариу бичих
    • or ntr yu t1teed bgaan be naadah chine Orosoos barij ogno gsiin

      0 0
  54. Орсуудын бүх бичдэг юмс нь хуунаараа биднийг орсын хараат болгох гэсэн хамгийн бузар зүйлсээ бичдэг яг хэвээрээ байна. Орсын тв-ээр нил 50 жилийн өмнөх амьдралаа санасан кинонууд гардаг энэ орос дэлхийгээс ухраад явдаг бүр зайлвал таарна.

    13 1 Хариу бичих
  55. Усан цахилгаан станц барьвал монголд маш том нуур бий болно энэ нь цэвэр усны маш их нөөцтэй болно мөн нуурын усны ууршилт говь цөлд бороо болж орно маш их цөлжилттэй монголд хэрэгтэй

    21 0 Хариу бичих
  56. байнга хараат байдалтай байлгах санаатай байна даа нэг өдөр муудаад цахилгаанаа тасалбал сөнөх юм байна

    7 2 Хариу бичих
  57. Монгол үргэлж хоёр бүдүүлэг хөршдөө дарлуулсаар байхгүй биздээ . Хүчирхэг болох цагтаа Урд хойд хоёр хөршдөө алдсан газар нутгаа авах нэг нартай өдөр ирэх байлгүй.

    29 0 Хариу бичих
  58. Usan tsahilgaan ctants barival orosoos erchim huchnii haraat nus bolno

    4 0 Хариу бичих
  59. baigal nuurt ochij uzsen bol oilgonoo ta nar mongonoos iluu baigal orchin chuhal shude

    0 14 Хариу бичих
    • baigali nuuriin hetsuudeed bgaa shaltgaan ni orosuudiin uursdiinh ni zambaraagui heregleenees bolj bgaa. manaid usan tsahilgaan stants barilaa geed tend nuluulj shalihgui, nuluuluh geed bval teriig chin zohitsuuldag arga system bdiin. tgd ch selenge murnii baigali nuurt tsutgaj bgaa usnii diilenh heseg ni manai gazar nutagt bish, mamnaihaas hoish orosiin gazar nutagt burelden bii boldog.

      0 1
  60. Орос Манж хоёр 1689 оны Нерчинскийн гэрээ, 1727 оны Буурын гэрээгээр Байгал нуурыг булааж авсан байдаг. Мөн Ойрад Монголын хойд газар нутгыг хүртэл булааж авсан шүү дээ. Эрчис, Обь, Енисэй, Ангар, Сэлэнгэ, Хар мөрөн, Эргүнэ мөрөн бүгд Монголын нутаг байсан. Одооч Сибирьд Монгол нэртэй газар маш олон.

    24 0 Хариу бичих
  61. пошёл бы он...

    1 0 Хариу бичих
  62. Оронд нь Эрдэнэтийн будилаан хийсэн ухаантай юм биш уу

    0 1 Хариу бичих
  63. Ene usan stantsiig hyatadiin yavuulgaar Mongold bainga orshin suudag suurin tagnuul Da.Ganbold metiin horlogchdiin hiij baigaa ajil uuniig barihiin tuld Hyatadaas zeel avch Mongoliig urund oruulj Mongol Orosiig hoorond ni daituulah horon sanaatai.Tiimees Orosuud madh zuv yarij bichij baina.Mongold atomiin tsahilgaan stants deerees ni Orosoos hyatad ruu tatah hiin bolon neftiin hooloig Mongoloor dairuulj tatah yum bol uunees iluu uhaalag harys Mongold tudiigui Oros,Hyatad gurvan ulsad ai alind ni madh ih adhigtai baih bolno.

    2 12 Хариу бичих
    • Tegvel chi togoor us nereh u. Elii yum bichdeg shaar ve. Haha

      1 0
    • Шаа муу махан толгой малын боов местны оросын шаасан гичийнээс төрсөн гөлөг минь

      1 0
    • Chi yadhandaa atomiin stantsaa sudalchaad bulterwel deer shde reactoroo hurguhiin tuld hichneen hemjeenii us zartsuuldiin medcheed medemhiir

      1 0
    • ene teneg oilgoogui bna shdee. tognoos iluu us bidend heregtei bid us hadgalah dalan barih ni chuhal geed bgaag oilgohgui yumaa. usgui bol togoor yadiin usaar tog nireh uu malaa

      2 0
  64. Усан цахилгаан станц бариулахгүй юм бол Цөмийн цахилгаан станц 2-ыг, уран баяжуулах байгууламжтай нь үнэ төлбөргүй өг тэгвэл

    8 0 Хариу бичих
  65. Усны асуудао бол дэлхий нийтийн ашиг сонирхлыг хөндөнө.Оросуудын зөв шүү дээ.Оросын цэвэр усны нөөцийн ихэнх нь байгаль нууртай холбогддог.Тиймд бид ичихгүй Их өрөө тэглүүлчихээд одоо Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц барина гэж шогтоод яадаг юм.Тэгээд ч цэвэр усны нөөц болсон Сэлэнгэ.Хөвсгөл.Увс зэрэг том гол мөрөн нуураар ородох хэрэггүй ээ.Бид усгүй бол амьдарч чадахгүд хүрнэ.Цахилгааны үнээ харин 50% хямдруулж авах хэрэгтэй.Нар салхины эрчим хүч ашиглаж жижиг орныг хангаж болно доо

    5 19 Хариу бичих
    • Оросууд нефтийг Монголд үнэгүй өгч байна уу ? Адилхан л байгалийн баялаг. Сэлэнгэ мөрний ус оросуудад хэрэгтэй юм бол мөнгөө төлөөд ав. Оросууд Байгаль нуурын усыг хятадуудад зарах төлөвлөгөө боловсруулаад байтал монголчууд УЦС, усан сан яриад өрсөлдөх шинжтэй болоод сандарч байгаа юм.

      2 0
    • Наад чинь орос боов хөхөж явдаг янхан л байна

      0 0
    • UST barisanaar usaa nuutsluh bolomjtoi gsen sudalgaa garaad yrisan bna... tgched end usaa nuutsluh tsahilgaanaa uursduu vildwerleh ym yrigdaj bhad mal ym yriad bgarai ter ur 00leh ustai ymarch hamaagvi shv... bid usgv bol amidarj chadkv gecheed usaa nuutslunu gheer shogtono edr gd,.... selenge gol chin ter chigeeree ursaad orosluu garj ochdiin

      1 0
    • Чи орос уу

      5 1
  66. Tiim ih sanaa zovoh shardlaga bn uu. tsahilgaa stantsiig bariulahgui bj bolon harin orosyyd bidnard unegui tsahilgaan byu gaz aa importcyyl bolon sh te

    4 1 Хариу бичих
  67. uls orniihoo tuluu uuriin gazar nutagt uul ajilgaa yavuulhad yamarch oron horih tabihgui tiim deerengui yum gj yu bhiin teguu l bid tusgaar uls geed yahiin

    3 1 Хариу бичих
  68. Өөрийнхөө нутагт өөрсдөө эзэн суух хэрэгтэй

    17 1 Хариу бичих
  69. MANAI ERDEMTEN MERGED 1 YM OLJ MEDEH HEREGTEI ERGUULJ SHANTAAAJLAH YM BODOJ OL.DERES NI BID OORSDOOO ONDOR MEDLEGTEI BH HEREGTEI BNA. ORSUUUD BAGA DAVRAARAI TA NAR DARAMTLAH SANAATAI AIN.

    9 1 Хариу бичих
  70. Зөв

    0 0 Хариу бичих
  71. КРЕМЛЬ СУДЛААЧ НЭРТЭЙ ГАР ХӨЛӨӨРӨӨ ДАРАМТЛАЖ БАЙНА !!!

    7 1 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ