Шатсан автобусны талаар мэдээлэл хийнэ

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр 14.00 цагт шатсан автобусны талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон Тээврийн газраас мэдээлэл хийхээр болжээ.

Тодруулбал, өнөөдөр Баянзүрх дүүргийн Сансарын тунель, Баянцээлийн автобусны буудлын орчимд нийтийн зорчигч тээврийн автобус шатсан юм.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Тус дуудлага 09:37 цагт ирсэн. Дуудлагын дагуу ажиллахад тус автобусны моторын хэсэгт гал гарсан байсан. Галд өртөж гэмтэж бэртсэн хүн байхгүй” хэмээн мэдээлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)