Япон Орост Абэ Путин хоёрын уулзалтын товыг нэрлэв

Ш.Самбуу


Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дөрөвдүгээр сарын сүүлчээр  Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар очих болсон тухай Токиод хийгдсэн “2+2” форматын аюулгүй асуудлаар хийгдсэн  хэлэлцээрийн дараах хэвлэлийн бага хурал дээр Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида мэдэгдлээ.

“Бид манай лидерүүдийн уулзалтын бэлтгэлийг  хурдасгана гэсэн нэгдмэл санаанд хүрлээ гэж Японы сайд хэлжээ.

Сүүлийн үед Орос Япон хоёрын харилцаа идэвхжиж байна. 2016 онд Японы  Ерөнхий сайд  Сочи ба Владивостокт  ирэн  Оросын удирдлагатай уулзсан байв. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Владимир Путин албан ёсны айлчлалаар Японд очин хэлэлцээр хийсэн байлаа. Ямагутид болсон уулзалтаар  лидерүүд өмнөх жилүүдэд зогссон  зарим уулзалтууд тухайлбал Батлан хамгаалахын ба Гадаад хэргийн сайд нарын “2+2” форматын  хэлэлцээрийг сэргээх нь зүйтэй гэсэн байлаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)