Еврокомисс нисэх компаниудыг 776 сая еврогоор торгожээ

Ш.Самбуу


Европын холбооны эрх баригчид нисэхийн 11 компанийг 776 сая еврогоор торголоо. Тэднийг 1999-2006 онуудад  агаарын тээврийн үнийн далд тохиролцоог хийсэн буруутай гэж үзжээ.

ЕК-ийн хэвлэлийн мэдээнд  торгуулийн тухай шийдвэрийг давтан гаргаж байгаа гэлээ.  Нисэхийн компаниудад тавьсан өмнөх шийдвэрийг  Европын шүүх хүчингүй болгосон байлаа.

Еврокомисс  2010 оны арваннэгдүгээр сард 11 нисэх компаниуд тэдний тоонд Air Canada, Air France-KLM SA, British Airways, Cargolux Airlines International SA, Cathay Pacific, Japan Airlines Co., LAN Chile, Martinair, Qantas, Scandinavian Airlines System AB, Singapore Airlines зэрэг компаниудыг ачаа тээвэрлэлтэд үнэ тогтоох хуйвалдаан хийсэн хэмээн  нийт  800 сая еврогийн торгууль  тавихаар шийдсэн байв. Энэ нэгдлийн Lufthansa нисэх компани түүний Швейцарийн салбар Swiss International Air Lines  хоёр уг системийг нээсэн гэдэг үндэслэлээр торгуулиас чөлөөлөгдсөн аж.

Компаниуд  2010 онд гомдлоо Европын шүүхэд гаргасан байв. Энэ хэрэгт “хэрэг бүрдүүлэлтийн” талаар  алдаа илэрсэн учир торгуулыг хэрэгсэхгүй болгосон байлаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)