Трамп жилийн дотор баячуудын жагсаалтаас 220-оор ухарчээ

Ш.Самбуу


"Forbes" сэтгүүлийн чансааны хүмүүс дунджаар хөрөнгөө 16 хувиар нэмсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн баялагийн 22 хувийг алджээ. 

"Forbes" сэтгүүл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хөрөнгийг 3,5 тэрбум ам.доллар гэж үнэлсэн нь сонгуулийн өмнөх хэмжээнээс нь 200 саяар бага байв. Ерөнхийлөгч болсон нь түүний бизнесийн эзэнт улсад  ашиг өгч байна. Палм-Бич дэх клубт гишүүн болох төлбөр нь  хоёр дахин нэмэгдсэн ба Вашингтон дахь шинэ Трамп буудалд буухад хоногийн 18000 доллар төлөх болжээ. Гэсэн ч "Forbes" сэтгүүлийн дэлхийн баячуудын жагсаалтад Трамп 220 байраар ухарч одоо 544-т бичигдээд байна.

Жилийн дотор хөрөнгө нь нэг тэрбумаар буурч өнгөрсөн оны 4,5 тэрбумаас одоо 3,5 тэрбум болсон байна. Тэрбумтны санхүүгийн алдагдал нь “Манхэттен дэх арилжааны үл хөдлөх хөрөнгийн наймааны "Trump Organization" компанитай холбоотой байв” гэж Америкийн "Forbes"-ийн редакц дүгнэжээ. Тэдний мэдээгээр бизнесмений хөрөнгийн 40 орчим хувь нь Нью-Йорк дахь "Trump Tower" ба бусад үл хөдлөх хөрөнгөтэй хамаатай ажээ. Тийм учраас  үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн арилжааны хэлбэлзэл  Трампын хөрөнгөд нөлөөлжээ. Мөн гэр бүлийн олон гишүүд нь ч үүнд нөлөөлдсөн аж.

Трампын хөрөнгийг үнэлэгчид "Trump Tower"-ын цэвэр ашиг буурсныг "Nike" компани "Niketown" бизнес төвөө  тэндээс нүүлгэхээр болсонтой холбоотой гэнэ.  Өнгөрсөн онд компани 700 саяар  бусад талбайг худалдан авах  гэрээ хийсэн байв.

Сонгуулийн кампани ч  түүний халаасыг нимгэлсэн байна. Тэрээр сонгуульд хувиасаа 66 сая долларыг гаргасан байв. Мөн сонгуульд ялснаас 10 хоногийн дараа оюутнуудыг 25 саяар  хуурсан Трампын их сургуулийн  шүүх  хурал эхэлсэн. Үүний зэрэгцээ Трамп сонгуулийн үеэрээ бүх хувьцаанаасаа  салсан учраас тэндээс зохих орлого орж ирсэнгүй.

Гэхдээ Манхэттаний районд үл хөдлөх хөрөнгийн үнэ  өсч байгаа учраас түүний хөрөнгө нэмэгдэх боломжтой. Флорида дахь Мар-а-Лаго гэх тансаг өргөөний үнэ түүнийг сонгогдсоноос хойш 25 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Мөн буудлын үнэ АНУ-д өсч байгаа учраас Трампын энэ салбарын ашиг 97 саяар нэмэгджээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Арай их алдаатай бичсэн байна шүү

    0 0 Хариу бичих
  2. Yooy buun vgiin aldaa salan gj yu gsn vg we bas саяаар gej bichdrg boloo yu

    4 0 Хариу бичих