Нийтийн тээврийн автобус шатжээ

С.Цолмон


Баянзүрх дүүргийн Сансарын тунель, Баянцээлийн автобусны буудлын орчимд нийтийн зорчигч тээврийн автобус шатаж байна гэх дуудлага Чингэлтэй дүүргийн Гал унтраах 10 дугаар ангид 09:37 цагт  иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал унтраах 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраасан байна.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Тус дуудлага 09:37 цагт ирсэн. Дуудлагын дагуу ажиллахад тус автобусны моторын хэсэгт гал гарсан байсан. Галд өртөж гэмтэж бэртсэн хүн байхгүй” гэв. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)