БНХАУ баллистик пуужинг байрлуулж байна гэж Тайвань мэдэгдлээ

Ш.Самбуу


Тайванийн эрх баригчид эх газрын Хятад аралд занал хийх дунд тусгалын баллистик "Дунфэн-16" (DF-16) пуужинг байрлууллаа гэж мэдэгдсэнийг Тайванийн Мэдээллийн төв агентлаг (CNA) дамжуулжээ. Энэ тухай Тайванийн  Үндэсний Батлан хамгаалах яамны төлөөлөгч Фэн Шикуань хэлсэн байна.

Түүний хэлснээр энэ ангиллын пуужин аралд  нарийн тусгалтай цохилт өгч чадах гэнэ. Фэн Шикуань тэмдэглэхдээ эдгээр пуужинг угтуулан сөнөөх зенитийн  пуужингийн Patriot (PAC-3) цогцолбортой гэжээ. Гэхдээ тэр эх газрын Хятад чухам хаан баллистик пуужин байрлуулж эхэлснийг тодруулан хэлсэнгүй.

Гуравдугаар сарын эхээр Тайванийн засаг захиргаа арлын зүүн эргийн Тайдун мужид зенитийн пуужингийн Patriot (PAC-3) цогцолборыг эх  газрын Хятад Өмнөд Хятадын тэнгист байрлал нөлөөгөө ихэсгэсний хариу болгон байрлууллаа гэж Фэн Шикунь мэдэгдсэн юм. Мөн тэрээр  газар нутгийн маргаантай Наньша (Спратли) ольтригийн орчим  байлдааны болон  хүмүүнлэгийн  сургуулилалт явуулна гэсэн байв. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)