Монголын хоккейчид Тайландын багийг буулгаж авлаа

Х.Батсайхан


Олон улсын шайбтай хоккейн холбооноос Азийн тивийн орнуудын дунд зохион байгуулдаг “Челленж кап” тэмцээн Тайландын Бангкок хотноо амжилттай үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцож буй манай шигшээ баг өчигдөр хоёр дахь тоглолтоо талбайн эзэн Тайландын багтай хийж, гурван үеийн турш ширүүн өрсөлдсөний эцэст 5:4-өөр буулгаж аван хоёр дахь хожлоо авлаа. Манай баг өмнө нь Сингапурыг 13:0-ээр илт давуу хожоод байсан билээ.

Тайландтай хийсэн тоглолт дөнгөж эхлээд 36 секунд өнгөрч байхад манай багийн И.Алтангэрэл гоолдож, улмаар тав, найм дахь минутад И.Гэрэлт, Б.Цэрэнбалжир нар дахин хоёр гоол оруулан 3:0-ээр хошуучилж эхэлжээ. Харин нэгдүгээр үе дуусахын алдад Тайландын багийн япон гаралтай тоглогч М.Китаяма багийнхаа эхний гоолыг оруулсан байна. Түүний гоол талбайн эздийг сэргээж, хоёрдугаар үед Танакроеккиат, Чартсуван нар гоолдон  тоглолтын гоолын харьцааг тэнцүүлжээ. Гэвч шийдвэрлэх гуравдугаар үед манай баг Ц.Шинэбаяр, И.Гэрэлт нарын гоолын ачаар 5:4-өөр өрсөлдөгчөө буулгаж авчээ.

Ингэснээр манай баг эхний хоёр өрсөлдөгчөө буулгаж аван АНЭ-ын дараа хоёрдугаарт бичигдэх болов. Арабын нэгдсэн эмират улсын баг Малайзыг 10:3, Сингапурыг 10:0-ээр хожин гоолын зөрүүгээр манай урд бичигдэж байгаа юм. Манай баг өнөөдөр орон нутгийн цагаар 14.30 цагт Малайзтай тоглоно. Харьцангуй сул тэднийг хожвол гоолын зөрүүгээр АНЭ-ын урд гарна. Өөрөөр хэлбэл, мөнгөн медаль халаасан ороод ирнэ гэсэн үг. 

Улмаар 23-нд болох хоорондын тоглолтод ялалт байгуулж чадвал манай шигшээ энэ тэмцээнд анх удаа түрүүлэх юм. Энэ хоёр багийн бусад багтай хийсэн тоглолтуудыг харвал манайд хожих боломж бүрэн байна.

Энэ тэмцээнд түрүүлсэн баг Азийн АШТ оролцож, БНСУ, Япон зэрэг томчуудтай үзэлцэх эрх авдгийг спорт сонирхогчид мэдэх биз ээ. Өнгөрсөн жил Тайваньд хожигдож мөнгө авсан АНЭ, хүрэл хүртсэн Монгол хоёрын аль нь энэ эрхийг авах бол гэсэн асуултын хариу энэ сарын 23-нд тодорхой болно.       

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Manai down-syndromtoi huuhduud yahavdee bolj l baina. Neg tsanachin huuhed uchigdor alt avsan gesen. Bas mungo, hurel medal ch avsan gesnuu. Odoo ene hokkeigoor yadaj mungo avchihval hoorhiis.

    0 1 Хариу бичих
    • burheg tenger down syndrom harin uuruu yu gui yu yumiig uudrug har

      0 0
  2. Bolj bn shdee. Ok

    0 0 Хариу бичих
  3. http://www.iihf.com/competition/636/

    0 0 Хариу бичих
  4. Сэрсэн Монголчууд

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ