Н.Уянга тусгай олимпийн өвлийн наадмын алтан медалийн болзол хангалаа

Х.Дэлгэрэх


Австри улсын Шладминг хотноо тусгай олимпийн өвлийн наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Наадамд 107 гаруй орны 300 гаруй тамирчин өрсөлдөж байгаа аж.

Тус олимпод манай улсын тамирчид анх удаагаа оролцож байгаа бөгөөд эх орноо төлөөлөн 14 тамирчин гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Наадмын эхний хоёр өдрийн байдлаар Монголын тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн болзол хангаад байна.

Тусгай олимпийн 25 метрийн цасны гуталтай гүйлтийн төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй 16 настай С.Тэмүүлэн амжилттай оролцож хоёрдугаар байр эзлээд байсан бол гүйлтийн цанын төрөлд оролцсон Н.Уянга анхны алтан медалийн болзол хангалаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. hairt dvvdee ulam ih amjilt awaad eh orni tugaa manduulaarai sain yawaad ireerei vnsi

    0 0 Хариу бичих
  2. Bayar hurgeye

    0 0 Хариу бичих