Яруу найрагчид гэрэл зурагчдын дуэль болно

А.Санчир


ЮНЕСКО-гоос жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг Дэлхийн яруу найрагчдын өдөр болгон зарласан билээ. Тиймээс энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт өргөн дэлгэр тэмдэглэдэг. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Зохист Дорно” хэвлэлийн газраас санаачлан Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан анх удаа гэрэл зурагчид, яруу найрагчдын “21/21 дуэль” уран бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр нээх гэж байна. Гэрэл зураг, яруу найргийн өгүүлэмжээр дамжуулан  Монгол эх орныхоо үзэсгэлэнт  байгаль,  эх нутгийн гоо сайхныг бүтээлээрээ харуулахыг зорьсон энэхүү үзэсгэлэн өнөөдөр 11.40 цагт Театрын музейд нээгдэх юм. Энэхүү үзэсгэлэнд Монголын үе үеийн 21 яруу найрагчдын эх нутгийн тухай шүлгүүд, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны 21 гэрэл зурагчны хамтарсан уран бүтээлийн болон хөрөг зургийг дэлгэх юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)