ШӨХТГ-т гарсан гал цахилгааны саатлаас үүдэлтэй байжээ

П.Мөнхжаргал


Засгийн газрын XI байр буюу ШӨХТГ, Сонгуулийн ерөнхий хороо байрлах барилганд өчигдөр гал гарсан талаар бид мэдээлсэн. Гал түймрийн дуудлага өчигдөр 13.15 цагийн орчимд НОБГ-т ирсний дагуу алба хаагчид галыг тархалтыг түргэн шуурхай зогсоож ажилласан байна.

Тэгвэл гал түймэр тус барилгын хоёр давхрын “Лифтчин” гэсэн хаягтай өрөөнд гарсан аж. Улмаар өрөөнд байсан зурагт, ширээний тавцан хайлж, шатсан байна.

Шинжээчдийн дүгнэлтээр галын осол цахилгааны залгуур утаснаас богино холболт үүссэн саатлын улмаас гарсан нь тогтоогджээ.

Галын гарах үеэр аврах ангийн алба хаагчид тус барилгад байрлах 35 байгууллагын 200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлж, утаажилтын бүсээс гаргаж ажилласан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)