Цэвэрлэх байгууламж барих концессын гэрээг танилцуулахыг үүрэгдэв

З.Хүслэн


“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг хэрэгжүүлэх, санал тавьсан хуулийн этгээдүүдтэй концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.

Ажлын хэсэг хэлэлцээрийн үр дүнд ТЭЗҮ болон УИХ-ын Байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яамны зөвлөмжид дурдсан технологийн шийдлийг багтаасан санал ирүүлсэн “Богда” ХК, “Жинхуа” ХХК-ийн түншлэлийг сонгох санал ирүүлжээ.

Уг түншлэл нь цэвэрлэх байгууламжийн төслийн 30 хувийг өөрийн хөрөнгөөр,  үлдсэн 70 хувийг 10 жилийн хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй, эхний 4 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл бүхий банкны зээлээр санхүүжүүлэх санал ирүүлсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан “Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр концессын шууд гэрээний төслийг тохирч, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)