Өнөөдөр болох зарим үйл явдал

Eagle.mn


8:45-9:45 цагт Нийслэлийн онцгой байдлын газар ЭМХТ хамтран эрүүл мэндийн байгууллагууд гамшгаас сэргийлэх болон гамшгийн зарлан мэдээлэх дуут дохионы талаар нийт эрүүл мэндийн байгууллагуудтай Цахимаар холбогдон сургалт явуулна.

10:00 цагт Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд "Цагдаагийн албаны тухай хууль"-ийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагаа болно

10.30 цагт  Континентал зочид буудалд Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлж, хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт, семинарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага хамтран зохион байгуулна.

11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Дэлхийн усны өдөр гуравдугаар сарын 22-ны өдөр тохиож байгаатай холбогдуулан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжав, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтэн С.Сүхбат, Нийслэлийн Боловсролын Газрын мэргэжилтэн Ж.батбилэг, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ерөнхий инженер С.Батмөнх, УСУГ-ын техникийн хяналтын хэлтсийн дарга У.Лхамсүрэн нар мэдээлэл хийнэ.

11:30 цагт ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулиас дэлхийн усны өдөрт зориулж ундны усны бохирдлын талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Эрүүл мэндийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Ус Сувгийн Удирдах Газар, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс усны бохирдлын асуудлаар мэдээлэл хийнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)