Засгийн газрын 8.150 ширхэг үнэт цаас арилжигджээ

Ч.Хүрлээ


Монголын хөрөнгийн биржийн даваа гаригийн арилжаа явагдлаа. Өнөөдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 26 хувьцаат компанийн 44.449 ширхэг хувьцаа арилжигдсанаас таван хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Харин зургаан хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Бөөний худалдаа"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Гермес” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.31 хувиар уналаа.

Мөн энэ өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 8.150 ширхэг Засгийн газрын үнэт цаас  810.843.500 төгрөгөөр арилжигдсан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)