С.Тэмүүлэн Дэлхийн тусгай олимпийн өвлийн наадамд хоёрдугаар байр эзэллээ

Х.Дэлгэрэх


Дэлхийн тусгай олимпийн өвлийн наадам энэ өдрүүдэд Австри улсад зохиогдож байна. Тус олимпийн 25 метрийн цасны гуталтай гүйлтийн төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй 16 настай С.Тэмүүлэн амжилттай оролцож хоёрдугаарын байрт орж, мөнгөн медалийн болзол хангалаа.

Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой юм.

Уг олимпд өвлийн спортын есөн төрлөөр 107 орны 300 орчим тамирчид өрсөлдөх бөгөөд 1,100 дасгалжуулагчаас гадна сайн дурын 3,000 ажилтан, 1,200 хүндэт зочид, гэр бүлийн 5,000 гишүүд дэмжигчид, улс орнуудын парламент, засгийн газрын 800 орчим төлөөлөл оролцож байгаа аж.

Манай улсаас гүйлтийн цана, цасны гулгалттай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлөөр 14 тамирчин оролцож байна. Олимпын наадам энэ сарын 25-г хүртэл үргэлжилнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Dood zuragnii, urd egneend suusan bgaa huuhduudiin baruun gar taliinh ni S.Temuulen bn.

    0 0 Хариу бичих
  2. Тэгээд аль нь Тэмүүлэн юм бэ? Хар малгайтай, малгайн дээрээ хар шил тавьчихсан бүдүүн хар нөхөр мөн үү?

    0 0 Хариу бичих