Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комисс хуралдана

Ч.Хүрлээ


Улаанбаатар хотноо энэ сарын 27-30-ны өдрүүдэд Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 16 дугаар хуралдаан болохоор болжээ.

Хуралдаан нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилготой аж.

Түүнээс гадна энэ сарын 30-31-нд болох Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 17 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрлөө. Хуралдаанаар талууд улс төр, эдийн засгийн харилцааны асуудлаар харилцан мэдээлэл, санал солилцон, байр сууриа илэрхийлж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлдог юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)