Газрын тос боловсруулах үйлдвэр барих төрийн өмчит компани байгуулна

Ч.Хүрлээ


Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын "Экспорт-Импорт" банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл энэ хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгаанд тулгуурлан 100 хувь төрийн өмчит компани үүсгэн байгуулахаар боллоо. Харин компанийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулах аж.

Дашрамд дурдахад, Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд жил бүр 1-1.2 сая тонн шатахуун импортолж, үүнд нэг  тэрбум орчим ам.доллар зарцуулдаг юм.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ta naryn amaar bol udiid hed heden uildvertei bolchihson bmaar yum haha

    0 0 Хариу бичих