Гадаад худалдааны эргэлт 350.9 сая ам.доллараар өсчээ

Ч.Хүрлээ


Энэ оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 36.3 хувиар буюу 350.9 сая ам.доллараар өсч, 1316.3 сая ам.долларт хүрсэн байна. Ингэж өсөхөд экспорт 34.6 хувиар буюу 212.0 сая ам.доллараар, импорт 39.5 хувиар буюу 138.9 сая ам.доллараар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 334.2 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ийн ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 73.1 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

Мөн хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 69.0 хувь буюу 907.6 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай хийжээ. Харин 11.5 хувь буюу 151.7 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийсэн байна. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 50.8 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 44.8 хувиар тус тус өсчээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)