Олон улсын жишиг эмнэлгийг СХД-т барина

С.Цолмон


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг “Иргэдээ сонсъё” нэг сарын аяны хүрээнд өнгөрсөн баасан гарагт Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцан эмч, ажилчдын саналыг сонсчээ.

Энэ үеэр СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа эмнэлгийнхээ үйл ажиллагаа болоод нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа танилцуулсан байна. Тэрээр Эрүүл мэндийн сайд, НЭМГ-ын дарга, Засаг дарга, Нийслэлийн ИХТ тэргүүтэй хүмүүс манай төв дээр нь ирж ажиллан, эмнэлгийн ажилчдын тулгамдсан асуудлыг сонсож, шийдвэрлэхээр болж байгаад нэн таатай байгаагаа илэрхийлжээ.

Харин Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эдийн засгийн хүртээмж тааруу энэ үед манай эмнэлгүүд бүхий л чиглэлээр хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь зүйтэй. Томуу, томуу төст өвчний үеэр зарим эмнэлгийн ачааллыг шилжүүлэн ажилласан нь үр дүнгээ өгсөн. Харин одоо тоног төхөөрөмжийг шилжүүлэх судалгаа хийгдээд байна. Танай төв дээр шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг шилжүүлэх байдлаар шийдвэрлэнэ. АХБ-ны дэмжлэгээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол бүхий олон улсын жишиг эмнэлгийг СХД-т барих барилгын ажил эхлэхэд бэлэн болоод байгаа” гэдгийг энэ үеэр хэлсэн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ