Оросын анхны жийпийг зохион бүтээсэн эрхэм тэнгэрт халилаа

Х.Батсайхан


Автомашин үйлдвэрлэгч “АвтоВАЗ” компанийн ерөнхий зохион бүтээгч асан Петр Прусов 75 настайдаа Тольятти хотноо тэнгэрт хальжээ. Компанийн албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээлсэн байна.

Петр Михайлович Прусов нь Зөвлөлт холбоот улсын үед зөөлөн явдалтай иргэдийн хэргэгцээнд зориулсан анхны жип машин болох “Нива”-г зохион бүтээсэн юм. Энэхүү машин өдгөө “Лада 4х4” нэрээр дэлхий дахинд алдаршиж байгаа гэдгийг компаниас гаргасан эмгэнэлд хүндэтгэлтэйгээр дурджээ. П.Прусов Нива төсөл дээр 1970 оноос эхэлж ажиллан таван цуврал загвар гарган сайжруулсан байдаг. Түүний зураг төслөөр 2.5 сая гаруй ширхэг зөвлөлт жийп үйлдвэрлэгдсэн байдаг ажээ. Хожим нь тэрээр “Самара”, “Самара-2”, ВАЗ-2123 “Chevrolet-Niva”, “Калина” зэрэг төсөл дээр загвар зохион бүтээгчээр ажиллажээ.    

 Нэрт зохион бүтээгчтэй салах ёс хийх ёслол маргааш Тольятти хотын Спасо Преображенскийн сүмд болох юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)