Эмч нарт урамшууллын цалин олгодог болно

С.Цолмон


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг “Иргэдээ сонсъё” нэг сарын аяны хүрээнд өнгөрсөн баасан гарагт Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцан эмч, ажилчдын саналыг сонсчээ.

Энэ үеэр ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Бодьцэцэг “Манай эмнэлгийн хувьд үйл ажиллагаа хэвийн, шинээр хэрэгжсэн сорьц тээвэрлэлтийн асуудал жигдэрсэн. Өдөрт дунджаар 60 орчим сорьц ирдэг, нийтдээ 12,600 гаруй хүнд хүрээд байна. Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачааллыг мөн хэмжээгээр бууруулж, иргэдийн талархлыг хүлээж байгааг хэллээ. Түүнчлэн тэрээр дүүргийнхээ 160 мянга орчим хүн амд эрүүл мэндийн тусламжийг хүргэхэд эмнэлэгтээ өргөтгөл хийх шаардлагатай” хэмээн уламжилжээ.

“ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бариулах шийдвэрээ дуулгасан байна.

Харин Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Засгийн газрын гишүүд дүүргүүдийн асуудалтай зүгээр нэг танилцаад өнгөрөх биш тодорхой хэмжээнд асуудлуудыг шийдээд явж байгаа гээд, “ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бариулах шийдвэрээ дуулгасан байна.

Мөн ХУД-т баригдаж байгаа, олон жил зогссон, төрөх эмнэлгийн байрны асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, концессын гэрээгээр үргэлжлүүлэн бариулахаар болсон. Тендер зарлагдсан учраас барилгын улирал эхэлмэгц хэрэгжээд явна гэдгийг хэллээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд эмч ажилчдад урамшууллын цалин хөлс олгодог болж, олон хүний амийг аварсан, Монголд эмчлэгддэггүй байсан өвчнийг эмчилдэг болсон эмчид онцгой урамшуулал үзүүлдэг болох талаар санал гаргаад, Ажлын хэсэг гаран ажиллаж байгааг дуулгасанд эмч, мэргэжилтнүүд талархалтай байлаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Mongld emchlegdej bolohgui baigaa uvchin n Gants emchees hamaarah uu? Iim teneg saidtai baih gej uul n mergejliin hun gej bodson yum Tur eruul mendiin salbarig barij baigaa bol suuri baaz saitai baij eniig chin hiideg yum

    0 0 Хариу бичих
    • Эмч нарын мэдлэг угаасаа хангалттай бишшдээ!Оношоо зөв тавьж ч чаддаггүй!Сайн эмч нар байгаа тэр нь тун цөөхөн байдаг

      0 0

ЭНЭ ТУХАЙ