Б.Баярсайхан: Орон нутгийн сурагчид 14, нийслэлийнх долоо хоног амарна

С.Шийлэгтөмөр


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаас дараахь тодруулгыг авлаа.

-Сурагчдын гуравдугаар улиралын амралт хэзээ эхлэх вэ?

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар хөдөө орон нутгийн сурагчдын амралтыг долоо хоногоор хойшлуулах, урагшлуулах эрхийг аймгийн Засаг дарга нарт олгосон. Тийм учраас орон нутгийнхаа цаг агаарын байдал, мал төллөлттэйгөө уялдуулаад сурагчдынхаа амралтыг зохицуулах эрх нь аймгийн Засаг дарга нарт бий гэсэн үг. Хөдөө орон нутгийн сурагчид 14 хоног амарна. Харин нийслэлийн сурагчид долоо хоног амарна. Яагаад гэвэл, өнгөрсөн нэгдүгээр сард агаарын бохирдол, ханиад томуутай холбоотойгоор амралтыг нь долоо хоногоор сунгасан шүү дээ. Ирэх дөрөвдүгээр сар гаргаад нийслэлийн Боловсролын газраас сурагчдын амралтыг зарлах байх.

-Хөдөө орон нутгийн сурагчдыг хэзээ амрахыг Засаг дарга нар нь шийддэг болсон гэлээ. Энэ нь малчдын гаргасан санал хүсэлттэй холбоотой юу?

-Мал төллөх үеэр хүн хүчгүй байгаа эцэг, эхчүүд хүүхдүүдээ дэргэдээ байлгаж туслуулах сонирхолтой байдаг. Тиймээс тухайн цаг үеийнх нь амьдралын нөхцөл байдлыг харгалзан ийм шийдвэр гаргасан юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. пооз авч, маягласан царайтай, аальгүй хүүхэн шиг зураг тавьчаад төрийн нарийн гэхээр зохихгүй байна

    0 0 Хариу бичих
  2. Сурагчдын амралтаас өөр зохицуулдаг, ярилцлага өгөх ажил хийж чаддаггүй ээ, сайд нь ч адил таарсан таар шуудайнууд юмаа даа

    2 0 Хариу бичих