Э.Гал-Эрдэнэ: Дүүгийн маань биеийн байдал хүнд, хаашаа ч эргэж болзошгүй байна

П.Мөнхжаргал


Боксын ОУХМ, Э.Цэндбаатар бусдад зодуулж, улмаар автомашинд дайруулж, ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа талаар бид мэдээлсэн. Тэрээр энэ сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 25 дугаар эмийн сангийн ойролцоо бусадтай маргалдаж, зодолдсон байна.

Энэ онд Тайванийн Эзэн хааны цом, Азийн аварга, Дэлхийн боксын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байсан тамирчин маань ийнхүү хүнд гэмтсэн нь олныг цочирдуулаад байна. Ийн бид хэрэг явдлыг тодруулахаар эх сурвалжуудтай уулзаж, ярилцлаа.

Бүртгэл мэдээллээс үзэхэд ГССҮТ-д Э.Цэндбаатарыг “авто ослын улмаас гэмтсэн” гэж бүртгэжээ. Тиймээс тархи, нүүрэндээ гэмтэлтэй гэсэн анхан шатны оноштойгоор Сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн байна.

Э.Цэндбаатарын ар гэрийнхэн ГССҮТ-ийн Гавал, тархины гэмтлийн тасгийн үүдэнд хүүгээ сахин зогсч байв. Э.Цэндбаатарын ах Э.Гал-Эрдэнэ “Дүүгийн маань биеийн байдал хүнд, хаашаа ч эргэж болзошгүй байна. Бид одоогоор юунаас болсон болон хэний буруу байсан эсэх талаар ярьмааргүй байна.  Өөрийнхөө ганц сайн хийдэг зүйлээрээ тууштай хичээллэдэг байсан шүү дээ. Гэтэл ийм таагүй явдал боллоо. Харамсалтай байна” хэмээгээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Харин түүний ээж “Хүү маань чухал тэмцээнүүдэд оролцох байсан. Ийм явдал болсон нь үнэхээр харамсалтай байна. Бид боскын холбооныхноос сонсоод л өглөө ирсэн. Тэд эргэж тойроод асууж л байна” гэсэн юм.

Э.Цэндбаатар ГССҮТ-д анх ирэхдээ нүүр нь хүн харахын аргагүй болтлоо гэмтсэн, ухаангүй байдалтай хүргэгдэн иржээ. Одоо биеийн байдал нь хүндэвтэр байгаа бөгөөд олон тооны оёдлыг нүүрэндээ тавиулсан байна. Мөн ар гэрийнхнийх нь хэлснээр Э.Цэндбаатар гуурсаар хооллож байгаа гэнэ. Түүнийг өнөөдөр өглөө Гавал, тархины гэмтлийн тасагт шилжүүлсэн байна. Энэ талаар тус тасгийн эмч Р.Одонбаатар “Гэмтлийн зэргийг одоогоор тодорхойлоогүй байна. Цаашид спортын замналд нь нөлөөлөх эсэхийг хэлж мэдэхгүй юм.Тэр нь эмчилгээний дараа тодорхой болно. Одоогоор нүүр шалбарсан, хөмсөг, дух, уруул гэмтэн, хавагнаж, хавдсан байдалтай байна” гэв.

“Toyota Pruis” маркийн автомашин Э.Цэндбаатарыг мөргөж, гэмтээсэн хэмээн сэжигтэн этгээдүүд цагдаад мэдүүлээд байгаа

Тэгвэл Э.Цэндбаатар чухам юуны улмаас ингэж бэртсэн талаар ойрын эх сурвалж бидэнд мэдээлэхдээ, Э.Цэндбаатар нарын шигшээ багийн тамирчид зодоон хийж, цаашлаад маргалдсан залуус нь араас нь нэхэн ирж, машинаараа мөргөсөн хэмээсэн. Тэгвэл сурвалжлагын явцад бидэнд өөр мэдээлэл олдлоо. Тодруулбал, Э.Цэндбаатар шөнийн 02.00 цагийн орчимд “UB Palace”-ийн ойролцоо үл таних залуутай нударга зөрүүлжээ. Удалгүй өнөөх залуу найзуудаа дуудах үед Э.Цэндбаатар зугтаасан байна. Улмаар залуус түүнийг араас нь машинаараа хөөж явтал цагдаагийн машинтай тааралдсан. Энэ үед өөр нэгэн машин буюу “Toyota Pruis” маркийн автомашин Э.Цэндбаатарыг мөргөж, гэмтээсэн хэмээн сэжигтэн этгээдүүд цагдаад мэдүүлээд байгаа юм байна.

Э.Цэндбаатарыг мөргөсөн машины жолооч осол гаргасныхаа дараа машиныхаа арын гупрээр түүний нүүрийг урж, гэмтээгээд хэргийн газрыг орхин зугтсан аж.

-Д.Батсүрэн: Бэлтгэлийн байрнаасаа нууцаар гарснаар ийм хэрэг тарьлаа-

Харин хэрэг явдлын талаар  Э.Цэндбаатарын багш, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн “Манай боксын тамирчид Хандгайтад нэгдсэн бэлтгэлд гараад байгаа. Хэрэг гардаг мөч буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө тэд бэлтгэлийн байрнаасаа нууцаар гарснаар ийм хэрэг тарьлаа. Сэжигтэн этгээдүүдийг барьсан байгаа. Цагдаа нар шалгаж байгаа. Тэд бэлтгэлийн байрнаасаа оргосон шөнөдөө “UB Palaсе”-ийн ойролцоох шөнийн клуб руу шууд ирсэн байсан. Тухайн үед том биетэй, үл таних хэдэн нөхөр эхэлж өдөж хоргоосон гэсэн. Тамирчид “Та нар хүн андуураад байна аа. Бид ямар ч буруу зүйл хийгээгүй” гэсэн ч шууд зодох гэсэн юм билээ. Тэгэхээр нь тэд зугтсан гэсэн. Тамирчдыг хэр баргийн энгийн хүн хөөгөөд гүйцэхгүй шүү дээ. Тэд хэсэг зугтаж холдчихоод “Одоо алга болчихлоо. Гүйцэж ирж чадахгүй байх” гээд алхаж байтал өнөө хэдэн залуу машинтайгаа байшингийн булан тойрч, өөдөөс нь гараад ирсэн гэсэн. Тэгээд л Э.Цэндбаатар, Д.Давааням нарыг шууд дайрсан байгаа юм” хэвлэлд ярьжээ.

Тухайн үед Э.Цэндбаатар шигшээ багийн зургаан тамирчинтай хамт явж байсан аж. 

Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Цаашид мөрдөн байцаалтын явцад хэргийн зангилаа тайлагдаж, хэн буруутай нь тогтоогдох юм. Мөн мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа учраас хэн нэгнийг саатуулаагүй байгаа аж. Үүнээс гадна Э.Цэндбаатарыг мөргөж гэмтээсэн “Тoyota Pruis” маркийн автомашины жолоочийг эрэн сурвалжилж байгаа юм байна.

Өмнөх мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (25)

  1. Uursduu ter udur yax gj orgon zailsan yum be xerew tegj orgon zailaagui bsan bl tm zuil boloxgui l bx bsan shde medeej aldartai ner xundte sportin master xun bj bs daruulgatai bx xeregtei shde mergejliin xun bj xunte nudraga zuruulj blku gdgg mdmr l yumda xuulia mddg bsn bl ingxku l bx bsan shde buruu zuviig ni olox xeregtei

    0 0 Хариу бичих
  2. Монголчууд монголоо хайрлахгуй узэл бодол хаанаас бий болоод байна.

    1 0 Хариу бичих
  3. Hohi hohi. Muruuruu daldagnahgui shaaj yavsan bol yu gej inghev. Erlegruu gee hul ni tohtohgui guij ochoo biz. tengert zalrahaaraa tendee beltgelee sain hiigeerei RIP

    0 1 Хариу бичих
    • Чам шиг муу мал эрлэгрүүгээ өөрөө зайл.Наад хүн чинь чамайг бодвол Монгол эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан хүн шүү новшоо

      0 0
  4. Shal demii yymnaas bolj hairan saihan zaluu! Haramsaltai bna

    0 0 Хариу бичих
  5. tsagdaatai taaraldsan hoino mugruulsen bhd tsagdaa ni barij chadaagui l bdg taarch de..

    0 0 Хариу бичих
  6. Бид амар амгалан энх тунх амьдрах эрхтэйгээ зөвхөн үндсэн хууль гээч цаасан дээр тунхаглажээ. Энэ эрхийг маань хамгаалах институцууд нь бодлогын алдаагаар 4 жил тутамд солигдсоноор ийнхүү дархлаагаа алдсан байна. Өчигдөрхөн нэг этгээд машин руу буудсан. Одоо хүн машинаараа дайрч зугаацаж байна

    1 0 Хариу бичих
  7. Боксын шигшээгийн тамирчид оролцсон гэдгээрээ л сүр бадруулаад байгаа болохоос биш байдаг л танхайн гэмт хэрэг,харин аль аль тал нь но - той,сэтгүүлчид нь олигтойхон үнэн мэдээлэл цуглуулж чаддаггүй,цагдаа нь " одоогоор хэргийг шалгаж байгаа тул илүү мэдээлэл өгөх боломжгүй " гэсэн жижүүрийн өгүүлбэртэй.....хэ хэ хэ ....хэдэн коммент бичигч нар л хэргийг шалгаад,шүүхэд шилжүүлээд, яллаад дуусах юм даа,монголд

    5 0 Хариу бичих
  8. Estoi ene tamirchid uursduus n bolson bgaa yaj tomorch tenegtsen boldoo. Beltgeliin bairnaasaa orgon bj bar-nd orj bdag archaagui l bn Hatuuhan helehed sport chin chamaig shiitgesen bn da zaluu min

    1 0 Хариу бичих
  9. Bayr geheer arhi uudag uls oron dayar amaraadag gajig uzegdel Mongold l baina.

    1 0 Хариу бичих
  10. ha ha zvgeer baiahd n edniig zodloo yu ??? Baahan aawiin tseej shaaj taahalzaa biz tgj baij l zodoon bolson baigaa

    0 0 Хариу бичих
  11. Наад том биетэй танхай залуучууд чинь дайрсан байна шуу дээ, юун пруистай хун хайгаад булзааруулаад эхлэв ээ.

    0 0 Хариу бичих
  12. ЦЭРЭГТ ЯВААГҮЙ ГОМО НАРЫНБАЯР БИШ ШҮҮ

    0 0 Хариу бичих
  13. Yun chuhal temtseend oroltsoh bsan be!!! Eej ni tegej heleed bhdaa yahav dee, eruul saruul bolj bvuul temtseen yamar hamaa bnaa, yamar sonin eej ve, esvel setguulch guivuulj bochiv u!?

    2 0 Хариу бичих
  14. Zaluuchuudaa arhi uuhaa l bolichih. Arhi bidniig heden ueer maani ugui hiij bn

    1 0 Хариу бичих
  15. Ээж аавуудад хэлэхэд эрэгтэй хүүхдэдээ хамаагүй найз нөхөд тэй хэсүүлж зугаалуулах аюултай Монголд

    5 0 Хариу бичих
  16. hariutslagagui l bna daa

    1 0 Хариу бичих
  17. тун тоогүй юм болжэээээ залуус минь зугаа цэнгэлээс жаахан хол яваарай

    3 0 Хариу бичих
  18. Хурдан эдгээд босоод ирээрэй. Залуу хүн чадна аа....

    5 0 Хариу бичих
  19. TAMIRCHIN HYN IIM ES SURTAHUUNGUI BAIJ BOLHGUI EE. YDAJ ODOR BSAN BOL TEHED SHONO DOLOOR AMRHGUI ORGOJ HOT ORJ BAAR HESEJ BGAD ZODUULSAN BNA HARIUTSLAGGUI BNA DAA.

    2 0 Хариу бичих
  20. Ner hugarhaar yas hugar

    0 0 Хариу бичих
  21. Орвол гайгүй газар орох хэрэгтэй. Хөдөөний халтар пиздакууд ордог өмхий газар луу зүглээд ч хэрэггүй

    12 2 Хариу бичих
    • хүн чанаргүйгаараа хотынхон зодсон хийсэн хэргээ хүлээж чадахгүй өөр хүнрүү чихэж байна дээр хөдөөнийхөн гэж бичээд байгаа пяздад дахиад нэг пязда

      0 1
    • Dalchij bj oro ortow

      0 0
    • чи хөдөөний хүн ордог газрыг мэддэг болохоор чи бас хөдөөний п и з д а бололтой.

      3 3