Пуужингийн хүчтэй хөтөлгүүрийг туршсанаа Пхеньян мэдэгдэв

Ш.Самбуу


Тончхоны цэргийн бааз дээр пуужингийн хүчирхэг хөдөлгүүрийг туршсан тухай ням гарагт  орон нутгийн хэвлэлийн мэдээнээс иш татан Reuters  агентлаг мэдээлжээ. Туршилтад БНАСАУ-ын лидер Ким Чен Ун оролцжээ.

Тэрээр “Туршилтыг амжилттай боллоо. Пуужингийн  аж үйлдвэрийн “шинэ гараа” гэж нэрлэжээ. Түүнчлэн БНАСАУ тив алгасан нисэх баллистик пуужингийн туршилтад бэлэн байгааг Ким Чен Ун хэлэхдээ “удалгүй дэлхий гайхамшигтай үйл явдлын гэрч болно” гэдгийг онцолжээ.

Гуравдугаар сарын 6-нд Японы зүгт дөрвөн  баллистик пуужинг БНАСАУ харавсан билээ. Тэдний гурав нь тэнгисийн  Японы эдийн засгийн бүсэд унасан байлаа.  Энэ туршилтаар Япон дахь Америкийн баазуудад өгөх цохилтын сургуулилт хийсэн хэмээн Пхеньян  мэдэгдсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын пуужингийн туршилтыг шүүмжилсэн ба Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон  Пхеньяны хувьд цэргийн арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй байгаагаа хэлжээ. Мөн тэрбээр Япон ба Өмнөд Солонгост цөмийн зэвсэгтэй болох боломжтойг хэлсэн байлаа.

Энэ нь БНАСАУ-ын хувьд хүч үзүүлсэн анхны тохиолдол биш бөгөөд өнгөрсөн онд тэд 20 гаруй пуужин хөөргөж, хоёр удаа цөмийн туршилт хийсэн билээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)