Гуравдугаар сарын 20 дэлхийд

Ш.Самбуу


Аз жаргалын олон улсын өдөр

Өнөөдөр  Аз жаргалын олон улсын өдөр. 2012 онд НҮБ өөрийн №66/281тоот  тогтоолоор Олон улсын аз жаргалын өдрийг (International Day of Happiness) бий болгожээ. Өнөөдөр  аз жаргал бол хүн төрөлхтний үндсэн зорилгуудын нэг гэдгийг хүмүүс мэдрэх ёстой баяр юм. НҮБ уг баярыг бий болгохдоо бүх улс орнуудад хандан  хүн бүрийн баян чинээлэг амьдралын төлөө хүчин чадлаа чиглүүлэн зүтгэхийг уриалсан байгаа.

Олон улсын зурхайчдын өдөр

Олон улсын зурхайчдын өдрийг (International Astrology Day) мэрэг төлөгчид хаврын өдрийн тэнцлийн 20 буюу 21-нд тэмдэглэдэг. Энэ байгалийн ер бусын үзэгдлийн өдөр дэлхийн  зурхайн шинэ он эхэлдэг гэж болно. Мөн энэ өдөр одон орон судлалын төвийн өдрийг Италийн холбоо 1990 онд тэмдэглэснээс хойш  тогтмол болгожээ.

Франц хэлтнүүдийн өдөр

 Франкофонийн олон улсын өдөр нь (Journйe Internationale de la francophonie)  франц хэлтнүүд ба франц хэл сурагчдын баяр болдог.

Энэ өдөр төржээ

Генрик Ибсен, Норвегийн жүжгийн зохиолч (1828.03.20 – 1906. 05. 25)

Генрик Иоганн Ибсен 1828 оны гуравдугаар сарын 20-нд Христанийн булангийн Скиен гэдэг жижиг хотод норвеги удамтай, хөлөг онгоц эзэмшигч  дани айлд төржээ. Түүний эцэг нь хөдөлмөрч хөдөлгөөнтэй хүн байсан бол эх нь хатуу хуурайдуу герман эзэгтэй байв.1836 онд гэр бүлийн бизнес нь дампуурч ирээдүйн зохиолч хатуухан гачигдалтай амьдралыг амсаж эхэлжээ. Ибсен сургуульд байхаасаа багш нараа өөрийн сайхан зохион бичлэгээр гайхуулж ирсэн гэдэг. Тэр 16 хүрээд 800 хүнтэй Гримштадт хотын эмийн санд туслахаар ажиллажээ. Таван жилийн дараа тэр эмийн сангаа орхин Христанид ирээд ядуухан амьдарч байснаа уран бүтээлчийн хүрээнд аажмаар нэвтрэн бүтээлээ хэвлүүлэх болов. Удалгүй тэрээр Берген хотын ардын театрт найруулагчаар ажиллажээ. Тэнд таван жилийг өнгөрөөгөөд Христанид театрын даргаар буцан ирсэн байлаа.1858 онд тэр гэрлэж аз жаргалтай байлаа. Тэрээр дараа нь олон улс орноор аялан бүтээлээ хийж явлаа. Скандинавын туульс, домог, түүхээр гүн ухаан, билгэдлийн «Бранд» (1866) яруу найраг,  «Пер Гюнт» (1867), нийгмийн хурц шүүмжлэлтэй жүжгүүд: «Хүүхэлдэйн байшин» (1879), «Хий үзэгдэл» (1881), «Ард түмний дайсан» (1882) зэрэг Ибсены романтик драмууд бичигдсэн байв. «Зэрлэг нугас» (1884), «Гедда Габлер» (1890), «Барилгачин Сольнес» (1892) зэрэг жүжгүүддээ зохиолч дотоод гадаад сэтгэл зүй,  бодит амьдрал хоёрын  ялгааг онцолсон байдаг.

Тэрээр 1906 оны тавдугаар сарын 23-нд Христини хотод (өнөөгийн Осло) нас баржээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)