Монгол хэлний тайлбар толийг гар утаснаасаа ашиглах боломжтой

Х.Дэлгэрэх


Сүүлийн үед монгол хэлний зөв бичих дүрмэнд олон өөрчлөлт орсны улмаас сурагчдын дунд алдаатай бичих явдал нэмэгдсэн. Тэгвэл 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Монгол хэлний цахим их тайлбар толийг бүтээснээр сурагчдын алдаагүй бичих дадалд эерэгээр нөлөөлжээ.

Уг тольд зөв бичгийн дүрэм, үгсийн тайлбараас гадна, 60 мянган толгой үг, 80 мянган хоршоо үг багтжээ. Цахим тайлбар толийг цахим хэлбэрээр болон гар утасны аппликейшнаар ашиглаж болох тул өдөр тутам хэрэглэхэд дөхөм болжээ.  

23 дугаар сургуулийн Монгол хэлний багш Б.Батчимэг: Монгол хэлний хичээлийн хувьд зөв бичих нь хамгийн гол чадвар. Дунд сургуулийн хүүхдүүдийг зөв бичүүлж сургахад нэгдсэн толь бичиг, гарын авлага, гар утасны аппликейшн байх нь зүйтэй. Манай сургуулийн хувьд цахим сургалт явуулдаг. Тиймээс цахим толь бичиг сургалт, үйл ажиллагаагаа явуулахад их дөхөм байдаг.  

Цахим тольд монгол хэл, уран зохиолын дээж 108 ботийн үг хэллэг, өдөр тутмын тогтмол болон улс төр, шинжлэх ухааны үг хэллэгийг дэлгэрэнгүй багтаасан байна.

23 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Т.Анударь: Монгол хэл, уран зохиолын хичээл дээр зөв бичгийн дүрмийн алдаа шалгахын хажуугаар зарим үгийн утгыг олж мэдэх хэрэгцээ гардаг. Цахим толиноос үгийн тайлбар харахад монгол бичгээр давхар бичсэн байдаг учир олон талын мэдээлэл авдаг.

Уг цахим  толийг арван жилийн сургуулиуд хичээлийн хэрэглэгдэхүүн болгон өргөнөөр ашиглаж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. tegeed tatakh link iig ni zaagaad ogson bol geer baisan yum daa ipp store deer mongol ugiin tailbar toli gej baigaa unegui tatakh

    4 0 Хариу бичих
  2. Google playstore ruu orood Mongol toli geed haigaad har huh logotoi toliig suulga. Hemjee n 60mb application bga.

    0 0 Хариу бичих
  3. Хаана байгаа юм бэ? Мэдээ оруулсан хүнээ

    0 0 Хариу бичих
  4. Монгол толь гэдэг санагдаж байна

    0 0 Хариу бичих
  5. Ямар апп гэдгийн бичээч хүнд хэрэгтэй мэдээ оруулж байгаа бол олигтойхон ажилаа хийгээч

    6 0 Хариу бичих
  6. Ямар нэртэй аппликейшн юм бэ? Тэрийгээ бичээч

    0 0 Хариу бичих
  7. Wtf setguulchee

    0 0 Хариу бичих