Туркийн сайд сар бүр 15 мянган дүрвэгчийг Европт илгээнэ гэжээ

Ш.Самбуу


Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдэгдэхдээ, сар бүр 15 мянган дүрвэгчийг Европт  илгээнэ гэж өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн тухай Hürriyet Daily News сонин бичсэн байна.

Сайдын хэлснээр тэр нь Европын хувьд цочролт болох гэнэ. “Одоо бидэнд  хууль бус цагаачдыг  харилцан шилжүүлж байх гэрээ байгаа. Европ чамд би хандаж байна. Чамд ер нь эр зориг гэж байна уу? Энэ бүс нутагт Туркийг оролцуулаагүй тоглоом гэж байхгүйг чи ойлгох хэрэгтэй” гэж тэр хэлжээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтын асуудлаар Туркийн дотоод хэрэгт оролцохгүй байхыг Герман, Нидерланд хоёрт хандан сайд уриалжээ.

“Энэ яагаад  та нарыг  зовоож эхлэв. Түүнд яагаад та нар оролцох болов? Та нар Туркийг Европын холбоонд орууллаа гэж бодоогүй биз дээ. Эсвэл та нар Турк терроризмтай тэмцэж байхад тусласан гээ юу?” хэмээн Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу ууртайгаар мэдэгдсэн байна.

Туркийн ЕХ-ны асуудал эрхэлсэн  сайд Омер Челик  тус хобоотой  байгуулсан цагаачдын асуудлаарх  хэлэлцээрээ мөрдөх шаардлагагүй болж буйг гуравдугаар сарын 15-нд мэдэгдсэн байв.

2016 оны гуравдугаар сарын 7-нд Брюссель, Анкара хоёр хэлэлцээр байгуулан Туркийн нутгаар транзитаар дамжин өнгөрөөгүй бүх дүрвэгчдийг Турк буцаан  авахаар болсон ба оронд нь Туркийн иргэд ЕХ-нд визгүй зорчих эрх авч мөн тус орон Европын холбоотой интеграцлах хэлэлцээрээ шуурхай явуулах  тохиролцоонд хүрсэн байлаа. ЕХ дүрвэгчдийн  хямралтай тэмцэхэд нь Туркт санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. turktei zalgaa ulsuud hilee haaj hana barih heregtei zavaan urvaj sharvasan er ni zavaan humus

    0 0 Хариу бичих
  2. Гое хэлжээ!! Ингээд Европ сансараас манай гаригт бууж ирэх нь ээ!

    1 0 Хариу бичих