“Uber”-ийн Ерөнхийлөгч огцорлоо

Т.Маралмаа


“Uber” такси компанийн Ерөнхийлөгч Жефф Жонес компанийг орхиж буйгаа мэдэгдлээ. Тэрээр ажлаа хүлээж аваад зургаан сар ч хүрээгүй байсан юм. 

Түүний уг шийдвэр компанийн хувьд маш гэнэтийн зүйл болсон бөгөөд үйл ажиллагаанд нөлөөлж магадгүй тухай Uber-ийн ажилтан BBC-д ярьжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Жефф Жонесийн гарах болсон шалтгаан нь компани Үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд шинэ хүн томилохоор болсон ч нэр дэвшигчдийн  дотор түүний нэр багтаагүйд ихээхэн бухимдсан хэрэг гэнэ. Түүнчлэн хэвлэл мэдээллээр багагүй шуугьсан бэлгийн дарамт үзүүлсэн, эмэгтэйчүүдийг ялгаварлан үзэх асуудлууд нь түүнийг ажлаа өгөхөд ихээхэн нөлөөлсөн тухай “Recode”технологийн мэдээллийн хуудас дурджээ.

“Uber” компанийн ням гарагт хийсэн албан ёсны мэдэгдэл “Бид Жеффэд компанид зургаан сар ажилласанд нь талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Мөн түүнд хамгийн сайн сайхныг хүсч байна” гэсэн байна.

Тус компанийн хувьд жолооч нь хариуцлага алдсан, бэлгийн дарамт шахалт үзүүлсэн зэрэг асуудлаас болж 2017 оны эхээр ихээхэн төвөгтэй байдалд ороод буй. Тиймээс компанийн үүсгэн байгуулагч Травис Каланик “манлайллын тусламж хэрэгтэй байна” хэмээгээд “Үйл ажиллагаа хариуцсан захиралд шинэ хүн томилох болсноо зарласан. Гэвч тус албан тушаалд Жефф өөрийнхөө нэрийг байхгүйг мэдээд “Uber” дэх цаашдын ирээдүйгээ хараагүй байх. Мэдээж энэ түүний хувьд хүнд сонголт болсон. Түүний ажлаа өгч байгаа тухайг хэвлэлийн мэдээнээс мэдэх харамсалтай байна. Гэсэн ч олон нийтэд түгэхээс өмнө та бүгдэд цахим шуудангаар мэдэгдэх нь зүйн ёсны хэрэг хэмээн үзэж байна” хэмээсэн байна.

Эх сурвалжуудаас харахад Каланик ч мөн шинэ захирлыг суудалд нь тавьсныхаа дараа ажлаа өгөх төлөвтэй байгаа юм. Энэ хөрөнгө оруулагчдын хувьд ихээхэн өөрчлөлтийг авчрах болно гэж шинжээчид үзэж байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)