Эрэг дээр ургасан мод голд сэлж байсан хүмүүсийн дээрээс унаж, хүний амь эрсэджээ

Х.Батсайхан


Голын эрэгт ургасан мод усанд сэлж байсан хүмүүсийн дээрээс унаснаас 20 хүний амь хохирсон харамсалтай хэрэг Гана улсад өчигдөр гарчээ.

Хэрэг гарсан Кинтампо нь ганачуудын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газруудын нэг юм байна. Хэрэг гарах үед дунд сургуулийн сурагчид хүрхрээг үзэж сонирхох зорилгоор уг газарт аяллаар ирээд байсан юм байна. Тэднийг усанд сэлж байх үед гэнэт хүчэй салхи гарч, ширүүн бороо орж эхэлсэн аж. Улмаар эрэг дээр ургасан аварга том мод салхинд үндсээрээ булгаран яг дээрээс нь унаж орж иржээ. Модонд дарагдсан 18 хүн газар дээрээ, хоёр хүн эмнэлэгт очоод нас барсан байна. Мөн 10 гаруй хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)