ОХУ, Японы Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэллээ

Х.Батсайхан


ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида нарын уулзалт хэлэлцээр Токио хотноо эхэллээ. ОХУ, Японы Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов, Такэо Акиба нар энэ сарын 18-ны өдөр уулзаж, хоёр улсын эдийн засгийн харилцаа ба Курилын өмнөд хэсгийн асуудлаар хэлэлцээр хийсэн юм. С.Лавров, Ф.Кишида нар уулзалтаа эхлэхээс өмнө 18-ны уулзалтаас гарсан илтгэлтэй танилцсан байна.  

Уулзалтын талаар С.Лавров “Бид уулзалтаар маш өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөхөөр төлөвлөж байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ онд манай улсад маш богино хугацаагаар айлчлах төлөвлөгөө гарсан байгаа. Энэ удаагийн хэлэлцээр Ш.Абэгийн айлчлалын бэлтгэлийг хангахад чухал нөлөөтэй гэж харж байна” гэж мэдэгджээ. Харин Ф.Кишида “Курилын өмнөд арал дээр хоёр талын оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх асуудлаар ОХУ-тай зөвшилцөхийг Ерөнхий сайд даалгасан” гэсэн мэдэгдэл хийжээ.

Хэлэлцээрийн үр дүнгийн талаар бид эргэн мэдээлэх болно. Өнөөдөр мөн Токиод С.лавров, Ф.Кишида нар дээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, Японы Батлан хамгаалахын сайд Томоми Имада нар нэмэгдэн 2+2 форматаар уулзалт хэлэлцээр хийх юм байна. Уулзалтаар Хойд Солонгосын хэрэгжүүлж байгаа цөмийн хөтөлбөрийн асуудлыг голчлон хэлэлцэх ажээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ