Г.Дэнзэн нарыг шүүх хурлыг хойшлууллаа

С.Цолмон


Албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаад буй ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүрбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан ч хойшиллоо.

Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд товлогдоод байсан ч мөн шүүх хуралд хариуцагч талын өмгөөлөгч ирээгүй тул ийнхүү хойшлуулаад байсан.

Үйл явдлыг эргэн сөхвөл, Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж, 2014 оноос эхлэн сэжигтнээр тооцон, шалгаж эхэлсэн байдаг. Ингэхдээ түүнийг “Эрдэнэс Тавантолгой"-н ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээр байдаг “Говь повер” компанийг 17 тэрбумын тендерт ялуулж, улсын хөрөнгө завшсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ