Нисэх буудалд гарсан хэргийг өмнөх буудалцаантай холбожээ

Ш.Самбуу


Парисын Орли нисэх буудлын  аюулгүй байдлыг хангах цэргийн эргүүлд халдсан хэргийг бямба гарагийн өглөө хотын хойд хэсэгт хууль хяналтын байгууллагын  ажилтан эмэгтэйг шархдуулсан этгээд үйлдсэн гэж France-24 телевиз мэдээллээ.

Тодруулбал, бямба гарагийн өглөөгүүр үл таних этгээдийн машиныг зогсоон шалгах үеэр тэр эхлээд биеийн байцаалтаа үзүүлж байгаад буу гарган  цагдаагийнхныг буудсан хэрэг гарсан юм. Энэ үеэр цагдаагийн ажилтан эмэгтэй шархдаж, гэмт этгээд зугтсан юм. Дараа нь түүний машин Орли нисэх буудлын ойролцоогоос олдсон.

Дараа нь тэр Орлийн өмнөд терминальд  цэргийн эргүүлд халдан зэвсгийг нь булаахаар оролдоод алагджээ.

Францын Дотоод хэргийн яамны төлөөлөгч Пьер-Анри Брандын (Pierre-Henry Brandet) хэлснээр сэжигтэн ямар нэгэн тэсрэх  төхөөрөмж авч яваагүй байсныг franceinfo мэдээлэв.

Эхлээд нисэх буудалд уг хэрэгт хамаатай гэх хүнийг саатуулсан гэж хэлж байсан ба хожим  тэр хэрэгт хамаагүй нь тогтоогдсон байна .Орли буудлаас 3000 хүнийг  гаргаж түүнийг түр хугацаанд хаасан байв.

Хэрэг гарах үеэр нисэх буудалд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Николя Дюпон-Эньян («Босцгоо, Франц» нам) байжээ. Тэр өөрийн микроблогтоо  онгоцны буудлын баруун терминальд  аюулгүй  албаныхан байхгүй, хэрэг явдлын талаар хэн ч мэдээлэл өгөөгүй гэж бичсэн байлаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)