Афган цэрэг Америкийн цэргийнхнийг бууджээ

Ш.Самбуу


Афганы цэргийн албан хаагч, Гильменд муж дахь НАТО-гийн баазад Америкийн цэргийнхнийг буудсан  хэрэг ням гарагт гарчээ.  Эвслийн командлал мэдээлэхдээ, энэ үеэр  НАТО-гийн цэргийн гурван албан хаагч шархадсан ба тэдэнд эмнэлэгийн тусламж үзүүлсэн гэв.

Афганы зэвсэгт хүчний мэдээний дагуу Reuters дамжуулахдаа энэ хэрэг орон нутгийн цагаар 15:00 орчим Шораб (Shorab) нисэх баазад гарсан гэжээ. Хэрэг үйлдсэн тусгай хүчний албан хаагчийг хариу галаар устгасан байна.

2012 оны арваннэгдүгээр сарын дундуур амиа золиослогч террорист Баграм дахь  НАТО-гийн баазад довтолсон ба тэр үеэр дөрвөн хүн амь үрэгдэж, 14 цэргийн албан хаагч шархадсан байв. Уг хэргийн хариуцлагыг талибууд өөртөө авсан байлаа.

2001 оноос хойш Афганистанд  тус орны хүчнийхэн “Талибан” ба “Исламын улс” гэх  террорист бүлэглэлийн эсрэг  үйл ажиллагаатай тэмцэхэд нь туслах байлдааны ажиллагааг АНУ явуулж иржээ.

НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” нэртэй байлдааны биш ажиллагаа 2015 оноос хойш Афганистанд явагдаж байгаа ба Эвсэл ба Афганы  Засгийн газрын тохиролцооны дагуу  Афганистанд өнөөдөр Умард атлантын эвслийн 12 мянга орчим цэргийнхэн байрлаж, тэд тус орны цэргийнхнийг  сургаж, зөвлөх үүргийг гүйцэтгэдэг. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хүний нутагт хүйтэн зэвсэг агсаад очсон улсыг буудахгүй яадгийн бэ. Тэд яах гэж хүний нутагт ирцгээсэн билээ? Буу зэвсэг, онгоц, танк агсаад зугаалах гэж очоогүй нь лавтай. Тэд хүний нутагт ирчихээд тааваараа өдөр бүр бууддаг, дэлбэлдэг, энэ нь хэвийн өдөр тутмын үзэгдэл бөгөөд, нөгөө талаас нь буюу тус нутгийн хүн нэг удаа буудсан чинь дуулиан болгоод breaking news болгож бичдэг нь гажиг байгаа биз?

    0 0 Хариу бичих