Трамп Путиныг «хатуу самар» гэж нэрлэв

Ш.Самбуу


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Оросын лидер Владимир Путиныг “хатуу самар” гэж Fox News телевизид ярилцлага өгөхдөө нэрлэжээ. Хөтлөгч улстөрчийг хоёр үгээр тодорхойлохыг Трампаас гуйхад тэр ийм хариулт өгчээ.

“Би түүнийг мэдэхгүй, гэхдээ тэр бол жинхэнэ хатуу самар мөн. Оросын хувьд тэр ямар гэдгийг мэдэхгүй ч хэзээ нэгэн цагт бид ойлгох болно” хэмээн бүгд найрамдагч хэлжээ. Үүнийг  хэлж байхдаа тэр  сонгуульд өөрийн гол өрсөлдөгч байсан Хиллари Клинтоныг “урам нь хугарсан” гэж үнэлэв.

Хоёрдугаар сарын 7-нд “Орост ажил хэрэг явуулдаггүй, Путиныг мэдэхгүй” гэж Трамп хэлж байв. Хоёрдугаар сарын 4-нд Fox News телевизид ярихдаа Оросын Ерөнхийлөгчид хүндэтгэлтэй ханддагаа хэлжээ. Хоёрдугаар сарын сүүлчээр хоёр лидерийн уулзалтад бэлтгэж эхэлснийг Оросын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков  мэдээлсэн юм. Хоёр лидерийг “Их хорийн” Гамбургийн саммит дээр уулзана гэж Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлж байлаа.

Орос, АНУ хоёрын лидер хоёр удаа утсаар ярьсан байгаа. Сүүлчийн ярилцлага нь нэгдүгээр  сарын 28-нд болж, тэд 45 минутын турш ярилцжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)