Францад ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэж дууслаа

Ш.Самбуу


Хамгийн алдартай, нэр дэвшигч улстөрчдийн тоонд Франсуа Фийон, Марин Ле Пен, Эммануэль Макрон нар орж байна.

Нийт 11 нэр дэвшигч  Францын Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөөр болсон тухай тус орны Үндсэн хуулийн зөвлөлийн дарга Лоран Фабиус мэдэгдлээ.

Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн цуглуулах ёстой 500 сонгогчийн гарын үсгийг цуглуулж чадсан учир ийн нэр дэвшихээр бүртгүүлсэн байна. Өмнөх хоёр удаагийн сонгуулиар  тус бүр 12 ба 10 нэр дэвшигч Ерөнхийлөгчид нэр дэвшиж байжээ.

Нэр дэвшигчдийн жагсаалтад Николя Дюпон-Эньян, Марин Ле Пен, Эммануэль Макрон, Бенуа Амон, Натали Арто, Филипп Путу, Жак Шеминад, Жан Ласаль, Жан-Люк Меланшон, Франсуа Асселино, Франсуа Фийон гэсэн дарааллаар бичигджээ.

Францын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шатаар дөрөвдүгээр сарын 23, тавдугаар сарын 7-нд явагдана.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)