Селфичин залуу АНУ-ын тусгай албаны нэр хүндийг гутаалаа

Х.Батсайхан


Селфи зураг авах сонирхолтой жирийн нэг залуу Мар а Лаго дахь Ерөнхийлөгч Доналд Трампын өргөөнд нэвтэрч, ажлынх нь өрөөнд орон сельфи хийжээ. Жозеф Янг гэгч тэр эр зургаа олон нийтийн сүлжээнд тавьсны дараа хэрэглэгчид Ерөнхийлөгчийн хамгаалалтыг хариуцдаг нууц албаны ажил төрлийг муулсан сэтгэгдлээр булжээ. Улмаар мань хүнийг хамгаалалттай объектод нууцаар нэвтэрсэн хэрэгт буруутгасан байна. Байдлыг мэдэрсэн Жозеф Янг зургаа нэн даруй устгасан ч олон хүн хувилж авсан байсан гэнэ. Тусгай албанаас ч мэдэгдэл хийж, Жозеф Янг нь хуулийн дагуу Ерөнхийлөгчийн өргөөнд нэвтэрсэн гэдгийг баталжээ. Өөрөөр хэлбэл, Жозеф Янг хуулийн хүрээнд өргөөнд нэвтэрсэн хэрнээ нууцаар орсон мэтээр бичсэн нь тусгай албадын нэр хүндийг гутаасан гэмт хэрэг болсон аж.

АНУ-ын хэвлэлүүд өмнө нь Флорида дахь Ерөнхийлөгчийн ордонг хамгаалалт муутай “тагнуулчдын диваажин болсон газар” хэмээн бичиж байжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ