Эрдэмтэд Тэвшийн говиос эртний ургамлын нууцыг тайлах чухал олдвор олжээ

Х.Батсайхан


Гинкго билоба буюу монголоор “Бүсгүйн үсэн мод” (Maidenhair tree) нь дэлхий дээрх хамгийн эртний ургамлын нэг бөгөөд урдаа ямагт “Одоо амьд байгаа балар эртний мод” гэсэн тодотголтой байдаг аж. Эмчилгээний өндөр ач холбогдолтой энэ мод нь өөрийн төрлөө ганцаар төлөөлдөг аж. Тэгвэл АНУ-ын эрдэмтэд Монголын Тэвшийн говиос энэ төрлийн модны шинэ төрлийг олж илрүүлжээ. Шинэ олдвор нь 100-125 сая жилийн өмнөх үед хамаарагдах юм байна. Тэдний энэ хайгуул, судалгааны ажил Proceedings of National Academy of Sciences» (PNAS) сэтгүүлийн өнгөрсөн долоо хоногийн дугаарт хэвлэгджээ. Олдворт Umaltolepis mongoliensis гэсэн нэр өгөөд байгаа аж. Эрдэмтэд өмнө нь энэ төрлийн ургамлыг олж байсан ч маш муу хадгалагдсан байсан учраас Гинкго билобагийн төрөл гэдгийг нь тогтоох боломжгүй байсан аж. Шинэ олдвор харин сайн хадгалагдсан байсан учир зөвхөн Гинкго Билоба төдийгүй ер нь эртний ургамлын талаар маш нарийн мэдээллийг эрдэмтдэд өгч чадсан гэнэ. Эртний төрөл, одоогийн төрлийг харьцуулан судалснаар ургамал судлаач эрдэмтдэд маш өргөн боломж нээгджээ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)