Фэйсбүүк “live audio” хийх болсныг та мэдсэн үү

Т.Маралмаа


“Фэйсбүүк” платформ өнгөрөгч оны сүүлээр “live audio” буюу зөвхөн дуу хоолойгоороо лайв хийх шинэчлэл хийж буйгаа мэдэгдсэн.

Учир нь одоо бидний хэрэглэдэг “live video” хийхэд зарим хүний хувьд дүрсээ гаргах тийм ч дуртай байдаггүйгээс гадна интернетийн хурд муу байх үед гацах, дүрс нь унах зэрэг бага зэрэг сул талуудтай. Тиймээс компанийн зүгээс нэгэн шинэ шийдэл гаргасан нь зөвхөн дуу хоолойгоороо тухайн мөчид болж буй мөчийг бусадтай хуваалцах юм.

“Live audio” нь дүрс гаргахгүй учраас таныг интернетийн маш бага хурдтай байхад ч гацалгүй, ямар нэгэн асуудалгүй ажиллана. Түүнчлэн, бид видео лайв хийхдээ фэйсбүүкийн бусад функцийг ашиглаж чаддаггүй бол аудио лайвийг утсаа цоожилсон үедээ ч хийж болно. Фэйсбүүкт зураг оруулж байхдаа, хүнтэй чаталж байхдаа, пост бичиж байхдаа ч хийж болно. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийг нэг дор олон үйлдэл хийх боломжоор хангаж, цагийг хэмнэх болно.

Фэйсбүүк компанийн зүгээс энэ оны эхээр уг шинэчлэл албан ёсоор хэрэгжиж эхлэх тухай танилцуулсан. Яг л видео лайв хийдэгтэй адил “Status” хэсэг рүү хандаж, аудио лайв хийнэ. Гэхдээ уг тохиргоо BBC телевизийн сэтгүүлч туршилтаар аудио лайв хийснийг эс тооцвол хараахан олон оронд ажиллаж эхлээгүй байна. Оны хагас гэхэд илүү олон оронд, олон функцтэйгээр аудио лайв хийх боломжтой тухай компанийн зүгээс мэдэгдсэн.

Андройд үйлдлийн системтэй утас хэрэглэгчдийн хувьд Фэйсбүүкийн аппликэйшнээс гарч, утсан дээрээ өөр зүйл хийж байхдаа, утсаа цоожилсон үедээ ч аудио лайв хийж болох бол iOS үйлдлийн системтэй утас хэрэглэгчид одоогоор зөвхөн Фэйсбүүк ашиглаж байхдаа хийж болох аж. Гэхдээ Фэйсбүүкийн бусад функцийг ашиглаж байхдаа аудио лайв хийж болох тул видео лайвтай харьцуулахад харьцангуй их цаг хэмнэж, нэг дор олон үйлдэл хийх боломжтой болж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ