“Сарнай” хүүхдийн төвийн зураг төсөл бэлэн болжээ

Д.Сугармаа


“Итгэл сэтгэлийн гүүр” сангийн залуус хүний өөрийн 20 гаруй хүүхдийг өөр дээрээ өсгөж буй М.Сарнайг хүүхдийн төвтэй болгохоор ажилдаа орсон билээ. Тэд энэ сарын 4-ний өдөр “Сарнай” хүүхдийн төвийн шавыг тавьсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус төвийн барилгын зураг төсөл бэлэн болжээ.

Уг зураг төслийг өмнө нь Хорлоо эмээгийн байшингийн зураг төслийг хийж өгч байсан "Аrtconstruction" ХХК бяцхан үрсэд буян болог хэмээн үнэ төлбөргүй хийж өгсөн байна.

Дашрамд дурдахад, тус сангийнхан сар гаруй хугацааны өмнө өөрийн зургаа болон хүнд нөхцөлд амьдардаг есөн хүүхдийг сайн дураар гэртээ асарч хүмүүжүүлдэг М.Сарнай бүсгүйн талаар анх цахим ертөнцөөр цацаж байсан билээ.  Энэ мэдээлэл гарснаас хойш эднийхийг зорьж хандив тусламж үзүүлсэн иргэдийн тоо 500 хүрч, олон хүн мөнгөн хандив өргөж дэмжсэн байна. Мөн “Итгэл сэтгэлийн гүүр” сангийнхан иргэдээс ирсэн мөнгөн хандиваар зургаан ханатай гэр бэлэглээд буй.

М.Сарнайгийн гэрээс бэлтгэсэн сурвалжлагууд:

М.Сарнай: Гэрээрээ дүүрэн бурхантай хүн шүү дээ, би

ФОТО: Хогийн цэгт өсч байгаа олон хүүхдийг асарч, халамжилж буй М.Сарнай шинэ гэртэй боллоо

Хүний, өөрийн нийлсэн 15 хүүхэд өсгөж буй М.Сарнайг шинэ гэртэй болгоно

СУРВАЛЖЛАГА: Итгэл сэтгэлийн хандиваар боссон гэрт илүү олон хүүхдийн дуу цангинана

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ