Монголын хоккейн шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

Х.Батсайхан


Олон улсын мөсний хоккейн холбооны албан ёсны хөтөлбөрт багтсан Азийн орнуудын “Челленж кап” тэмцээний топ дивизионы тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотын  “The Rink Ice arena”-д амжилттай явагдаж байна.

Тэмцээний эхний тоглолтоо Монголы Улсын шигшээ баг Сингапурын багтай хийж, 13:0-ээр бутниргэсэн манай хоккейчид өнөөдөр хоёр дахь тоглолтоо талбайн эзэн Тайландын шигшээ багтай хийнэ. Тайландын шигшээ баг өнгөрсөн жил энэ тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарч байсан бол манай баг хүрэл медаль хүртэж байсан билээ.

Энэ сарын 17-ны өдөр эхний тоглолтоо Сингапурын багтай хийхэд манай багаас эхний үед Ганболдын Тамир, хоёрдугаар үед Баатархүүгийн Цэрэнбалжир, Ганболдын Тамир, Баатархүүгийн Цэрэнбалжир, Баяжихын Болдбаатар, Чулуунбатын Батбилгүүн, Жаргалсайханы Баярсайхан нар гоолдож, тоглолтын тооны харьцааг 7:0 болгосон юм. Гуравдугаар үед манай хоккейчид улам ч урамтай тоглолт үзүүлж, нэмж зургаан гоол хийснээр өрсөлдөгчөө буулгаж авсан билээ.

Манай баг “Челленж кап”-ын хүрээнд өнөөдөр Тайланд, маргааш Малайз, 23-нд Арабын нэгдсэн Эмираттай тоглох юм.

Тэмцээнийг одоогийн байдлаар хоёр тоглолт хийж, хоёуланд нь хожсон Арабын нэгдсэн Эмиратын баг тэргүүлж, Тайланд, Монголын баг удаалж явна.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)