Чөлөөт бөхөд томоохон өөрчлөлт хийнэ

Б.Тайван


Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо хэд хэдэн томоохон өөрчлөлт хийхээр болжээ. ДБНХ-ны ерөнхийлөгч сербийн Ненад Лалович ирэх жилээс эхлэн чөлөөт бөх, сонгомол барилдааны найман жингийг 10 болгох шийдвэр гаргажээ. Гэхдээ энэ нь албан ёсоор батлагдаагүй бөгөөд ирэх есдүгээр сард Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр болох ДБНХ-ны товчооны гишүүд, техникийн комисс, гишүүн холбоодын хурлаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм.

Хэрэв хурлаар гишүүд дэмжвэл 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй, сонгомол бөх тус бүр 10 жингийн ангилалд зохион байгуулагдана. Өсвөр үе болон 23 хүртэлх насны залуучууд ч гэсэн тус бүр 10 жингээр өрсөлдөх юм. Гэхдээ жинг хоёр өдрийн өмнө хоёр кг-ын жингийн зөрүүтэй байж болохоор заасан байна. Энэхүү өөрчлөлт нь жин их хасахыг арилгах бөгөөд тэмцээнийг улам сонирхолтой болгоход тус болох юм. Түүнчлэн ДБНХ 2018 оны Дэлхийн цомын тэмцээний үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээ авах аж. Хэрэв нэг тамирчин допинг хэрэглэсэн тохиолдолд багийнх нь амжилтыг хүчингүй болгох юм. 2018 оноос багийн чансааг гаргахаас гадна дэлхийн чансаанд бөхчүүдэд хэрхэн оноо өгөх талаар хэлэлцсэн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Odoo yagaad ch nemergui baihaa, chuluut ugaasaa sonirholgui sport, gants neg jin nemeed yuch uurchlugduhgui

    0 0 Хариу бичих
  2. Чөлөөтийнхөн дүрмээр сайхан тоглож бна аа. Тамирчид л хохирч бгаа юм даа

    0 0 Хариу бичих