17 тэрбумыг завшсан хэргээр Г.Дэнзэнг нарыг өнөөдөр шүүнэ

З.Хүслэн


Албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаад буй ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүрбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэнэ. Шүүх хурал 10.00 цагт эхлэх юм.

Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд товлогдоод байсан ч үүүх хуралд хариуцагч талын өмгөөлөгч ирээгүй тул ийнхүү хойшлуулаад байсан.

Нийслэлийн Прокурорын газраас Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасанчлан Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн үндэслэлээр шүүж буй. Мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасанчлан энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.

Үйл явдлыг эргэн сөхвөл, Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж, 2014 оноос эхлэн сэжигтнээр тооцон, шалгаж эхэлсэн байдаг. Ингэхдээ түүнийг “Эрдэнэс Таван толгойн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээр байдаг “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг завшсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Yahnav dee ene shuuh prokuror ATG elbeg metiin humuus ulaam tsain l hils hergeer yvuulah geed baigaa ym shig haragdaad baigaam daa. Iim muuhai buzariin uil uur deer ni bish ymaa gehed ur huuhded ni ochih bolno gedgiig meddeggui l har dagznuud bololtoi

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ